Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замтай холбоотой үүрэг чиглэл өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт үүрэг өглөө. Тодруулбал, БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оны арваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг тус тус даалгажээ.

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг нэмэгдүүлсний дараа инфляц 2.4 хувиар нэмэгдэх тооцоолол бий. Бидний байгаа хувь тавилан л энэ
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнийг нэмэгдүүлсний дараа инфляц 2.4 хувиар нэмэгдэх тооцоолол бий. Бидний байгаа хувь тавилан л энэ
 
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.