Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд ажиллалаа. Тус газар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын судалгаа, шинжилгээ хийхээс гадна мэргэжлийн ур чадвар олгох сургалт, мэргэшүүлэх сургалтад 28.791 иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгожээ.
Сайд Л.Энх-Амгалан "Ажил олгогч, иргэн, төрийн байгууллагын гурван талт уялдаа холбоог хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цэгцлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна.
-Хөдөлмөрийн зах зээл нэг талдаа ажилгүйдэлтэй, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолтой байгаа.
-Ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой.
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлагуудад
-Өрхийн орлого, ядуурал, ажилгүйдэл зэрэг салбарын мэдээллүүддээ нэгтгэн, судалгаа төлөвлөлтөө бодитой хийх.
-Боловсролын байгууллага, хөдөлмөрийн биржүүд, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэстэйгээ ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
-Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сум, аймаг, дүүрэг бүрд тохирсон загварчлалаар гаргах судалгаа хийх зэрэг үүрэг өглөө" гэж мэдэгдлээ.