Баялгийн сангийн хуулийн хүрээнд Засгийн газраас гаргасан тогтоолын хэрэгжилтийн хангах асуудлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас тодрууллаа. Тодруулбал, хувийн эзэмшилд байгаа есөн ордыг эзэмшигч 16 компанитай хэлэлцээр хийж, хуульд зааснаас ордуудын 34 хүртэлх хувийг хуримтлалын санд төвлөрүүлэх ажлыг эхлүүлээд буй юм.
Тэрбээр "Хамтарсан Засгийн газар саяхан дээрх хуулийг хэрэгжүүлэх тогтоолоо гаргасан. Ингэхдээ ЗГХЭГ-ын дарга миний бие стратегийн орд эзэмшигч хувийн компаниудын эзэдтэй хэлэлцээр хийж төрийн хувь эзэмшлийг тогтоох үүрэг хүлээгээд байна.
Хоёрдугаарт хил, хязгаар нь тогтоогдоогүй ордуудын хил хязгаарыг нь тогтоох асуудлын Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгасан.
Гуравдугаарт, стратегийн ордуудын жагсаалтад нөөц нь тогтоогдсон шинэ 60 гаруй том орд байгаа атал 2007 оноос хойш тэдгээрийн шийдвэр гараагүй. Харин удахгүй бид стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх гэж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа компаниуд ч эхнээсээ гарч ирж байна. Тухайлбал, МАК компани хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлж мэдэгдэл гаргасан. Фосфоритын ордыг эзэмшиж байгаа гурван компанийн удирдлагууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мөн илэрхийлсэн" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!