Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХХХЯ: Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: МЕТА компани нь 2019 оноос эхлэн “Засгийн газартай хамтран ажиллах суваг (Government case work channel)” буюу ногоон сувгийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, худал мэдээллийг хиймэл оюун ухааны технологи ашиглан хэрхэн илрүүлэн, устгаж байгаа талаар товч танилцуулга хийв гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна
Монгол хэл, бичгийн дахин шалгалтыг наймдугаар сарын 17-нд зохион байгуулна
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.