Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНЫ МӨРӨӨДЛИЙН ӨДӨР: Олимпоос медаль хүртэх өдөр

Ангилал
Спорт
Огноо
Унших
16 минут 22 секунд

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын 33 дугаар олимпын наадам өнөөдөр /2024.07.25/ нээлтээ хийнэ. Манай Монгол Улсын баг тамирчид 1964 онд анх удаа өвөл, зуны олимпын наадамд өрсөлдөж өнөөдрийг хүртэл 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд буй юм. Тэгвэл энэ удаа олимпын медалийн найдвар болж оролцож буй 32 шилдэг залуустай та бүхнийг танилцуулья. Тэд өөрсдийн мөрөөдлийн өдрөө олимпоос медаль авах тэрхүү өдөр хэмээн онцолсон байх аж.

-М.ЛХАГВАГЭРЭЛ-

  • Овог нэр: Мөнхтөрийн Лхагвагэрэл
  • Төрсөн он, сар өдөр : 1998.01.04
  • Байгууллага: Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, Даян дэвжээ, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: Б. Адьяахүү, Б. Баттулга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Сахилга бат
  • Таны мөрөөдлийн өдөр: Зорилгодоо хүрсэн өдөр бүр

-Б.ХОНГОРЗУЛ-

  • Овог нэр :Болдсайханы Хонгорзул
  • Төрсөн он, сар, өдөр: 2001.05.27
  • Байгууллага: Хилчин спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : “Токио-2020” Олимпын наадмын v байр, Азийн аваргын хүрэл медальт
  • Анхны багш : С.Мөнхдуулдах
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Тууштай байдал,тэвчээр хүндлэл
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимп, дэлхий аварга болох

-Б.ЭНХХҮСЛЭН-

  • Овог нэр : Б.Энххүслэн
  • Төрсөн он, сар, өдөр: 2001.12.14
  • Байгууллага: “WeAquatics”, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : - “Токио-2020” олимпын наадамд оролцсон, “Ханжоу-2022”- Азийн наадмын 8-р байр
  • Анхны багш : Н. Баярсайхан
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байдал
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын медаль авах

-О.ХҮСЛЭН-

  • Овог нэр : Отгонбаярын Хүслэн
  • Төрсөн он, сар, өдөр: 2004.10.26
  • Байгууллага: Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : Азийн аваргын хүрэл медальт
  • Анхны багш : Г.Бат-Эрдэнэ
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Тууштай байдал,хүндлэл…
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимп, дэлхий аваргаас медаль авах өдөр

-Г.ХИШИГСАЙХАН-

  • Овог, нэр : Галбадрахын Хишигсайхан
  • Төрсөн он, сар, өдөр: 1990.08.28
  • Байгууллага: “Алдар “ спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : Марафон гүйлтын Ази тивийн аварга, “AGO half “ марафон гүйлтийн Монгол Улсын рекорд. 21.095м-1:10'32 Зүүн Азийн наадмын 800м хүрэл медаль.
  • Анхны багш: 5.Мөнхцэцэг О.Оюунтуяа
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байж ,шаргуу хөдөлмөрлөх

-О.ЕСҮГЭН-

  • Овог нэр : Оюунбатын Есүгэн
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.06.20
  • Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: С.Энхжаргал
  • Амжилт: Ази тивийн аваргын хувийн мөнгө, багийн мөнгө , Азийн наадмын хүрэл медальт
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэвсвэр тэвчээр, найз, нөхөрлөл, эерэг дадлуудыг суулгасан. Амьдралыг илүү их утга учиртай болгож өгсөн.
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр

-Б.ЭРДЭНЭБАЯР-

  • Овог, нэр: Батзаяагийн Эрдэнэбаяр
  • Байгууллага: “Хилчин” спорт хороо, “Хангарьд” спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: Д.Наранбаатар, Ш. Бат-Орших
  • Амжилт: Тбилис их дуулга тэмцээний аварга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хайр, хүндлэл, ёс суртахуун
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэх

-Э.ДАВААХҮҮ-

  • Овог нэр : Энхтайваны Даваахүү
  • Төрсөн он, сар, өдөр: 1989.06.12
  • Байгууллага: “АЛДАР” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: МУГД Ц. Өлзийбаяр
  • Амжилт: Дэлхийн аваргын Мөнгө, Ази тивийн 1 Мөнгө,2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын Алт,мөнгө,хүрэл медальт
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Амьдралыг илүү их утга учиртай, зорилготой болгож өгсөн.
  • Таны мөрөөдлийн өдөр: Нууц

-Б.ЭНХТАМИР-

  • Овог нэр : Батбаярын Энхтамир
  • Төрсөн он, сар, өдөр: 2004.09.27
  • Байгууллага: We Aquatics Club
  • Амжилт : THAILAND AGE GROUP CHAMPIONSHIP(25м)1алт, 2 мөнгө, 1 хүрэл
  • THAILAND AGE GROUP SWIMMING CHAMPIONSHIPS(50м)2 хүрэл, Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн
  • Анхны багш : Н.Баярсайхан
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Тэсвэр тэвчээр, тууштай байдал
  • Таны мөрөөдлийн өдөр: 2024.07.30

-Б.ОТГОНБОЛД-

  • Овог нэр : Баатархуягийн Отгонболд
  • Төрсөн он, сар, өдөр: 1996.12.20
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
  • Амжилт : 2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт
  • Анхны багш : Б.Ганзориг Ө.Цэрэнмядаг
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэсвэр тэвчээр, тууштай байдал, амьдарлын зөв хэвшил
  • Таны мөрөөдлийн өдөр: Өдөр болгон миний мөрөөдлийн өдөр

-Н.БАЯРАА-

  • Овог нэр : Нянтайн Баяраа
  • Төрсөн он, сар, өдөр: 1991.09.25
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: С.Адилбиш
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Буудлага спорт надад амьдралд тууштай байх дадал суулгасан
  • Таны мөрөөдлийн өдөр: Бүх өдөр

-Л.ЭНХРИЙЛЭН-

  • Овог нэр : Лхагватогоогийн Энхрийлэн
  • Төрсөн он, сар, өдөр: 1998.12.28
  • Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: Ц. Шийрэв
  • Амжилт: Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Жүдо бөхийн спорт надад маш олон эерэг үр нөлөө үзүүүлсэн. Амьдралыг минь илүү их утга учиртай болгож өгсөн.
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох тэр өдөр

-Л.СОСОРБАРАМ-

  • Овог нэр : Лхагвасүрэнгийн Сосорбарам
  • Төрсөн он, сар, өдөр: 2001.03.22
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : Монголын анхны эмэгтэй Залуучуудын Дэлхийн аварга, Залуучуудын Олимпын наадмын Мөнгөн медаль, Токио Гранд Слам тэмцээний хошой хүрэл медальт
  • Анхны багш : Л.Лувсандэмбэрэл
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Тууштай байдал, сахилга бат,
  • Таны мөрөөдлийн өдөр: Хүсэл зорилгынхоо оргилд хүрэх тэр өдөр

-Э.ДЭЛГЭРМАА-

  • Овог нэр : Энхсайханы Дэлгэрмаа
  • Байгууллага: “Хүч”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.06.01
  • Амжилт: Ази тивийн мөнгө, хошой хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт
  • Анхны багш: Э. Баттүшиг
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Амьдралын зөв хэв маяг , тэсвэр тэвчээр, цаг барих, хүндлэл ,тууштай байдал
  • Таны мөрөөдлийн өдөр: Мөрөөдлийн нэг өдөр гэвэл Олимпын наадмаас медаль хүртэх тэр өдөр

-А.АДЪЯАСҮРЭН-

  • Овог нэр : Амарсайханы Адъяасүрэн
  • Төрсөн он, сар, өдөр: 2000.03.26
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг
  • Амжилт : Ази тивийн мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт
  • Анхны багш : Г.Эрдэнэбат
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ. Хүнийг хүндлэх, хүнлэг, ёс суртахуун
  • Таны мөрөөдлийн өдөр: Өөрийгөө ялан дийлсэн бүх өдрүүд

-О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ-

  • Овог нэр: Одхүүгийн Цэцэнцэнгэл
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.10.18
  • Байгууллага: ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш : Д.Батсайхан
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байх
  • Таны мөрөөдлийн өдөр: 2024.08.02

-П.ОРХОН-

  • Овог нэр: Пүрэвдоржийн Орхон
  • Төрсөн он, сар, өдөр: 1993.12.25
  • Амжилт: 2017 оны Дэлхийн аварга, Ази тивийн аварга
  • Анхны багш : Ц.Хосбаяр Ц.Цогтбаяр
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хийсэн ажлаа дуусгах
  • Таны мөрөөдлийн өдөр: Өдөр бүр

-М.ЭНХЖАРГАЛ-

  • Овог нэр: Мөнгөнцэцэгийн Энхжаргал
  • Төрсөн он, сар: 1999.04.18
  • Байгууллага: Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт: Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, U22 насны Ази тивийн аварга
  • Анхны багш: А. Гантулга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүмүүжил, Төлөвшил
  • Таны мөрөөдлийн өдөр : ДАШТ-ий медалийн тоглолттой өдөр

-Ө.МӨНХЗАЯА-

  • Овог нэр :Баярцогтын Мөнхзаяа
  • Төрсөн он, сар, өдөр: 1993.10.10
  • Байгууллага: Зэвсэгт Хүчний 327-р анги, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : Дээд рекорд 2цаг 24мин 45сек
  • Анхны багш : Г.Сүхбаатар, Б.Лхамсүрэн
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүндлэл, Сахилга бат, Тэвчээр
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимп ,дэлхийн аваргаас медаль авах өдөр

-Б.СЭР-ОД-

  • Овог нэр : Бат-Очирын Сэр-Од
  • Төрсөн он, сар, өдөр: 1981 он 10 сар 7
  • Байгууллага: Үндэсний шигшээ баг, “Марафон Сэр-Од” клубын тамирчин
  • Амжилт : Дээд рекорд 2 цаг 08 мин 50сек
  • Анхны багш : 1. Д. Гомбосүрэн, О. Оюунтуяа
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тууштай байдал, зохион байгуулалт, системтэй бэлтгэл хийх арга
  • Таны мөрөөдлийн өдөр: Оролцож байгаа тэмцээн бүхэн, тэр өдөр бүр миний мөрөөдлийн өдөр

-Э.АРИУНБОЛД-

  • Овог нэр: Энхтайваны Ариунболд
  • Төрсөн он, сар өдөр: 1995.10.08
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: У.Эрдэнэбаатар , Д.Батсайхан
  • Амжилт: “Ташкент-2022”- ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хошой хүрэл медаль
  • Таны мөрөөдлийн өдөр: 2024.07.27 өдөр. Хичээх болно

-Б.ГОНЧИГСҮРЭН-

  • Овог, нэр: Батхуягийн Гончигсүрэн
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.08.25
  • Байгууллага : “Хилчин”спорт хороо, Үндэсний Шигшээ баг
  • Анхны багш: Г.Энхбаяр,Ч.Тогтохбаяр
  • ”Ханжоу-2022” Азийн наадмын мөнгө, Ази тивийн хошой хүрэл, Их-Дуулга тэмцээний аварга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Хүндлэл, даруу төлөв зан чанар
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимп, дэлхийгээс медаль хүртэх тэр өдөр

-С.ЖАМБАЛЖАМЦ-

  • Овог нэр : Сайнбаярын Жамбалжамц
  • Төрсөн он, сар, өдөр: 1996/09/04
  • Байгууллага: “Алдар” Спорт Хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : Ази тивийн хошой мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, UCI тэмцээнээс 55 удаа шагнал хүртсэн
  • Анхны багш : ОУХМ Б.Болд-Баатар
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Зорьсон ажилдаа тууштай байх, бие даан болон багаар ажиллах чадвар, мөн сахилга бат

-Б.ХУЛАН-

  • Овог нэр: Батхуягийн Хулан
  • Төрсөн он, сар, өдөр: 1999.11.20
  • Байгууллага: ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт: “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн аваргын мөнгөн медаль
  • Анхны багш: н.Магвандорж, З.Дүвчин
  • Таны мөрөөдлийн өдөр: Их олон өдөр бий

-Б.БАТ-ЭРДЭНЭ-

  • Овог нэр :Бямбасүрэнгийн Бат-эрдэнэ
  • Байгууллага: “Хилчин” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Төрсөн он сар өдөр: 1999.07.12
  • Амжилт: Залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ
  • Анхны багш: Б.Идэрсайхан
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Тэвчээр, хүмүүжил, сахилга бат, зөв хүн байх, тууштай зан
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын аварга болох

-О.ЕСҮГЭН-

  • Овог нэр :Оюунцэцэгийн Есүгэн
  • Төрсөн он, сар, өдөр: 2001.01.09
  • Байгууллага: ОБЕГ-ын Аврагч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл, Ази тивийн хүрэл медальт, ОУХМ
  • Анхны багш : Г. Ганхуяг
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Цаг баримтлах, мэндлэх хүндлэх ёс, тэвчээр, хатуужил, тууштай байдал
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын медаль хүртэх тэр өдөр

-Д.ОТГОНЖАРГАЛ-

  • Овог нэр: Долгоржавын Отгонжаргал
  • Төрсөн он сар өдөр: 2001.10.02
  • Байгууллага : Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин
  • Анхны багш: Т. Сүхбаатар
  • Амжилт: “Oslo-2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медаль
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Тэвчээр, эрүүл амьдралын хэв маяг, цаг барих, хүндлэл
  • Таны төсөөлөлд байдаг мөрөөдлийн өдөр: Зорилгодоо хүрчихээд том хауст гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хэзээ ч мартагдахгүй өдрийг өнгөрүүлнэ

-Б.БААСАНХҮҮ-

  • Овог, нэр : Бавуудоржийн Баасанхүү
  • Төрөл: Жүдо бөх
  • Төрсөн газар: Хөвсгөл аймаг, Мөрөн хот
  • Анхны багш : А. Даваадорж, Б. Очирбат
  • Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт: 2024 оны АНЭУ-ын Абу Даби хотноо болсон ДАШТ-ий алт, Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга
  • Хамгийн ихээр юунд талархаж явдаг вэ: Өөрт байгаа бүх зүйлд
  • Таны мөрөөдлийн өдөр: Өдөр бүр дахин давтагдашгүй. Өдөр бүр миний мөрөөдлийн өдөр

-М.АНХЦЭЦЭГ-

  • Овог нэр Мөнхжанцангийн Анхцэцэг
  • Төрсөн он, сар өдөр: 1997.12.25
  • Байгууллага: Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Амжилт : ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медаль, “Токио-2020” олимпын наадмын 4 дүгээр байр
  • Монгол Улсын гавьяат тамирчин
  • Анхны багш: н.Цэрэнням, н. Чулуунпүрэв
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Зорилготой ,тууштай байх, цаг барих, ачаалал даах, эрүүл амьдралын хэв маяг
  • Таны мөрөөдлийн өдөр: Олимпын медаль зүүх өдөр

-Э.ДАВААНАСАН-

  • Овог нэр : Энх-Амарын Даваанасан
  • Төрсөн он, сар өдөр: 1998.04.06
  • Спортын төрөл : Чөлөөт бөх
  • Байгууллага: “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш: Ц.Энхбаяр
  • Амжилт: “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн хошой хүрэл медаль
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Тууштай, хичээнгүй, тэвчээртэй зан чанар
  • Таны мөрөөдлийн өдөр: Хичээсэн, өөрийгөө дайчилсан өдрүүдийн дараах үр дүнгээ харах

-Ё.БААСАНХҮҮ-

  • Овог нэр: Ёндонпэрэнлэйн Басхүү
  • Спортын төрөл : Жүдо бөх
  • Байгууллага :”Хилчин” спорт хороо, Үндэсний шигшээ баг
  • Цол зэрэг: Монгол Улсын гавьяат тамирчин
  • Амжилт: “Будапешт-2021”, “Доха-2023” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга
  • Анхны багш: Ц. Шийрэв, Г. Энхбаяр
  • Спорт таны амьдралд ямар эерэг дадал суулгасан бэ: Ёс суртахуун, хүмүүжил, тэвчээр, тууштайн зан чанар
  • Та амьдралдаа хамгийн ихээр юунд талархаж амьдардаг вэ: Өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ
  • Мөрөөдлийн өдөр : 2024.07.28

-Т.ТУЛГА-

  • Овог нэр : Төмөр-Очирын Тулга
  • Спортын төрөл : Чөлөөт бөх
  • Төрсөн он, сар, өдөр: 1998.02.11
  • Цол зэрэг: Монгол Улсын гавьяат тамирчин
  • Амжилтууд: “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022”Азийн наадмын аварга, Ази тивийн хошой мөнгөн медальт
  • ЦЕГ-ын Хүч спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин
  • Анхны багш Ц.Гантөгс, Б.Батзориг, Б. Баттулга
  • Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ: Эрүүл зөв амьдралын хэв маяг Эх оронч сэтгэлгээ
  • Таны мөрөөдлийн өдөр: Аз жаргалтай амар тайван өдөр бүр

Олимпт оролцож буй баг тамирчиддаа халуун баяр хүргэж, амжилт хүсье

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 20 хэм дулаан, бага зэргийн бороотой
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.