“Оюу толгой” ХХК-д нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчны цалинг авч байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

“Оюу толгой” ХХК үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан талаар ажилчид үзэл бодлоо илэрхийлэн өнөөдөр /2024.07.25/ мэдээлэл хийлээ.

Энэ талаар ажилчдын төлөөлөл “Бидний гол зорилго бол хамтын хэлэлцээр хийх явдал. “Оюу толгой” компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулах шийдвэр гаргасан. Тиймээс хууль ёсны зөрчигдсөн эрхээ хамгаалахын тулд шинэ хороо байгуулаад тайван жагсаал зохион байгуулж байна. Гаргасан хүсэлтийнхээ хариуг өнөөдөр авах зорилготой байна. Мөн "Оюу толгой" компанийн 94 хувь нь монгол, 6 хувь нь гадаад ажилчид байдаг ч цалингийн зардлын 60 хувь нь монгол ажилчдад, 40 хувь нь гадаад ажилчдад ногддог гэх судалгаа бий. Бид энэ асуудлыг мэргэжлийн хүмүүсээр тооцуулж үзэхэд ажилчдын цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзвэл монгол ажилчдынх нь 8 хувь, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчдын цалинг авч байна. Ийм ялгаатай байдал байж болохгүй” гэлээ.

О.АНУЖИН

ТАНИЛЦ: 2025 оны ЭЕШ-ын тов гарлаа
ТАНИЛЦ: 2025 оны ЭЕШ-ын тов гарлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц