Үндэсний их баяр наадмын баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
--------------------
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг:
-Үндэсний баяр наадмын тухай хуульд аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ны өдөр, улсын баяр наадам додугаар сарын 11, 12, 13-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоон худагт хэв журмын хамгаалалт гарч ажиллана. Тухайлбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сур, шагайн харваа хэсэгт нийт 669 албан хаагч ажиллахаар төлөвлөсөн. Хүй долоон худагт 1087 албан хаагч ажиллана гэлээ.
Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагаас 3184 албан хаагч ажиллах юм байна. Мөн байгалийн үзэсгэлэнт газар, амралт, сувилал, рашаан, аялал жуулчлалын газар, гол нуур зэрэг эмзэг цэгүүдэд улсын хэмжээнд 730 чиглэлд 1456 албан хаагч ажиллах юм.