Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ингүүн-Од охины хагалгаа амжилттай болж маргаашаас эмчийн хяналтад байх шаардлагатай тул ард түмэндээ дахин хандлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Ubn.mn сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард төрөлхийн зүрхний гажигтай Б.Энгүүн-Од охины талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байсан билээ. Тэгвэл охин тодорхой шалтгааны улмаас Турк улсыг биш Энэтхэг улсыг зорьж, "Fortis Escorts" эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд хагалгаа амжилттай болсон талаар түүний ар гэрээс бидэнд мэдээллээ.

Гэвч охины онош Энэтхэг улсад очоод өөрчлөгдсөн бөгөөд зүрхний судас нарийсалтай бус харин огт судасгүй байсан хэмээн оношлогдсон байна. Иймд тус улсын эмч нар уушги болон зүрхийг нь холбон хиймэл судас тавьсан ба 18 нас хүртлээ 3 жилийн зайтай хагалгаанд орох ёстойг хэлжээ. Түүнээс гадна Б.Ингүүн-Од охины гэр бүл өөрийн бүх хөрөнгөө зарж эмчилгээ хийлгэсэн бөгөөд маргаашаас эхлэн ор хоногийн мөнгө төлж эмчийн хяналтад байхаар болсон байна. Иймд бид гэр бүлийн хүсэлтээр дахин хандивын дансыг байршуулж байна.

  • Хандивын данс: 5900284006 Хаан банк, аав П.Бүүвэйбаатар
  • Утас: 89343791, 86926721

Ч.Хүрэлбаатар: МУ-д огт хэрэггүй төмөр зам барьж хэдэн их наядаар нь хулгайлчхаад одоо УИХ-д нэр дэвшинэ гээд явж байгаа экс Ерөнхийлөгч шиг хүмүүстэй байж Монгол хөгжихгүй
Ч.Хүрэлбаатар: МУ-д огт хэрэггүй төмөр зам барьж хэдэн их наядаар нь хулгайлчхаад одоо УИХ-д нэр дэвшинэ гээд явж байгаа экс Ерөнхийлөгч шиг хүмүүстэй байж Монгол хөгжихгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.