Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэрэгт холбогдсон 84 хүүхдэд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оноожээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

2024 оны 5 сарын байдлаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 163 өсвөр насны хүүхдийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан 84 хүүхэд байгаагаас нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн 2, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 64 хүүхэд байна. Мөн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон 1, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаагаар хойшлуулсан 17 хүүхэд байгаа аж.

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 14-18 насны өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх буюу 66 хувь нь хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 19 хувь нь бусдын биед хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

"Дээрх хүүхдүүдийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах зорилгоор “Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөгийг Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 60 орчим хүүхэд хамрагдсан байна" гэж УЕПГ-аас мэдээллээ.

Асрамжийн төвд бүртгэлгүй 2707 бүтэн өнчин хүүхэд хаана, хэнтэй амьдарч байгаа нь тодорхойгүй байна
Асрамжийн төвд бүртгэлгүй 2707 бүтэн өнчин хүүхэд хаана, хэнтэй амьдарч байгаа нь тодорхойгүй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц