Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асрамжийн төвд бүртгэлгүй 2707 бүтэн өнчин хүүхэд хаана, хэнтэй амьдарч байгаа нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тусгайлан тусгаж, УИХ-д холбогдох саналын хамт өргөн барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар 23 дахь илтгэл хэлэлцсэн холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл баталсан.

Уг тогтоолын төсөлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудал болон 24 дэх илтгэлд хүүхдийн эрхийн чиглэлээр тусгах сэдэв, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан өнөөдөр /2024.05.30/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр дараах мэдээллийг өглөө.

-Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийг гэр бүлийн байдлаар нь авч үзвэл 2023 онд хагас өнчин 334, бүтэн өнчин 220, гэр бүлтэй хүүхэд 341, олдмол 29 хүүхэд байгаа бол эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд 2023 оны байдлаар 203 байгаагаас хүчирхийлэлд өртсөн 175, хууль зөрчсөн 2, шүүхээр шийтгүүлсэн 4, гэмт хэргийн хохирогч хүүхэд 1, эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан 21 хүүхэд байна.

Дээрх статистик мэдээллээс 2022 онд хагас өнчин нийт 36.363 бүртгэгдсэнээс 303 хүүхэд, бүтэн өнчин нийт 2911 бүртгэгдсэнээс 204 хүүхэд асрамж халамжийн төвд бүртгэгдсэн гэж үзвэл асрамж халамжийн төвд бүртгэгдээгүй 36.060 хагас өнчин хүүхэд амьд байгаа эцэг, эхийн аль нэгний асран хамгаалалтад амьдардаг, харин асрамж халамжийн төвд бүртгэлгүй 2707 бүтэн өнчин хүүхэд албан ёсоор хэний асран хамгаалалтад хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.

ЦЕГ: Найз охиноо дайрч, амь насыг нь хохироосон гэх залууг цагдан хорьжээ
ЦЕГ: Найз охиноо дайрч, амь насыг нь хохироосон гэх залууг цагдан хорьжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.