Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн намыг Д.Сумъяабазараас авч Х.Нямбаатарт өгч, Сонгинохайрханы намыг Н.Алтаншагай, Б.Хуягбаатар хоёрын нэгд өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ирэх Даваа гарагт /2024.05.20/ МАН бага хурлаа хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн шийдвэрлэнэ. Тэгвэл эл үйл явцаас урьтаж нийслэлийн намын хороо дээр зарим сонирхолтой томилгоонууд хийгдэхээр болжээ. Тодруулбал, Хотын дарга асан Д.Сумъяабазар ойрын хоёр хоногтоо багтаан нийслэлийн МАН-ын хороог хуралдуулж, Хотын дарга Х.Нямбаатарт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Харин эл томилгоотой уялдаж Х.Нямбаатарын одоо удирдаж буй СХД-ийн МАН-ын хорооны даргад тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ИТХ-ынх нь дарга Б.Хуягбаатар нарын нэрс яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Н.Алтаншагай намын хороогоо авах магадлал нь өндөр байна. Ийнхүү сонгуулийн өмнө МАН дотор ийн нэгэн сонирхолтой албан тушаалын хөдөлгөөн өрнөхөөр болжээ.

Г.Ёндон: Би зэсийн баяжмал борлуулах гэрээ хийхгүй
Г.Ёндон: Би зэсийн баяжмал борлуулах гэрээ хийхгүй
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.