Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тодруулга: Иргэд хунгийн чуулганыг “үргээж, цочоож“ явуулсан тохиолдол байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 58 секунд

Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш бага багаар нүүдэллэдэг. Урагш чиглэсэн энэхүү нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмийн нэг нь Ганга нуур юм.

Ганга нуурт жил бүр олон тооны “хун шувуудын чуулган” болдог билээ. Харин энэхүү чуулганыг үзэх гэж ирсэн аялагчид зураг дарах, чулуу шидэх гэх мэтээр шувуудыг үргээж эрт нүүдэл хийхэд хүргэж байна гэв. Улмаар хоол тэжээл болон хүч тамираа сэлбэж чадаагүй олон тооны хун шувуу замдаа үрэгддэг тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Бид уг мэдээллийн мөрөөр холбогдох албаныхнаас дараах тодруулгыг авлаа.

- УСНЫ ТҮВШИН НЭМЭГДСЭН ТУЛ ИРЭХ ХУНГИЙН ТОО ДАГААД ОЛШРОХ БАЙХ -

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын засаг дарга Ч.Ганхуяг:

“Ерөнхийдөө аравдугаар сарын 15-наас хойш шувууд ирж буудаг. Өмнө жил ус муутай байсан учраас харьцангүй бага тооны хун ирсэн. Харин энэ жил усны түвшин нэмэгдсэн тул ирэх хунгийн тоо ч мөн дагаад олшрох байх” хэмээв.

- ХУНГИЙН ЧУУЛГАНЫГ ХОЛООС ХАРЖ, ЗУРАГ АВАХ БОЛОМЖТОЙ -

Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Ариунцэцэг:

-Иргэд Ганга нуурт болдог хун шувуудын цуглааныг үргээж нүүдэллэх үеэр нь саад хийж байна гэсэн мэдээлэл үнэн үү?  Энэ жил хэр их хун шувуу байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 200-300 гаруй хун шувуу буусан байсан. Нүүдэллэх үеэрээ Ганга нуурт ирж буудаг бөгөөд одоогоор хугацаа нь болоогүй байна. Хамгийн ихдээ 6 мянга орчим хун шувуу цугладаг. Харин иргэд хунгийн чуулганыг үргээж цочоож явуулсан тохиолдол байхгүй. Ганга нуур бол улсын хамгаалалттай газар.  Энэхүү хунгийн чуулганыг холоос харж, зураг авах боломжтой. Сошиалд хүмүүс ийм ташаа мэдээлэл нийтэлсэн байгааг харж байсан. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй.

-Усны түвшин багассан гэж сонссон. Энэ нь ирэх шувуудын тоонд нөлөөлдөг үү?

-2016-2017 оны хооронд Ганга нуур 70 хувьд хүртлээ ширгэсэн. Харин сүүлийн жилүүдэд хур тунадас элбэг орсон тул буцаад хэвийн хэмжээндээ орсон байна. Өнөөдрийн хувьд нуур дүүрэн устай байна. Усны хэмжээ ямар байхаас шалтгаалан ирэх шувуудын тоонд өөрчлөлт орох нь бий. Гэвч сүүлийн үед тийм зүйл ажиглагдаагүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү холбогдох албаны хүмүүсээс тодруулга авахад хун шувуудын чуулган болох хугацаа болоогүй байгаа гэв. Мөн аялагч иргэд үргээж, цочоож эрт нүүдэллэхэд хүргэсэн тохиолол гараагүй болохыг мэдээллээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 11 километрт Молцог элсний зүүн хойд захад орших  4 хавтгай дөрвөлжин километр талбайтай,  элсэнд боогдон тогтсон нуур юм. Ганга нуур нь талбай багатай ч цэнгэг устай бөгөөд өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг байна. Ганга нуур, Молцог элс, түүний захаар орших Холбоо, Сүмт зэрэг нууруудыг хамарсан 32860 га талбай бүхий нутгийг 1993 онд улсын хамгаалалтанд авчээ. Ганга нуурын эрэг хун шувуу зай завсаргүй ирж буухаас гадна цэн тогоруу ирдэг байна.

С.Хонгорзул

 

Б.Батаа: Спортоор хичээллэдэг хүүхэд аль ч ажлын байранд гологддоггүй
Б.Батаа: Спортоор хичээллэдэг хүүхэд аль ч ажлын байранд гологддоггүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.