О.Алтангэрэл: Гэр бүлийн хуулийг батлуулж, хүүхэд хамгааллын чиглэлд онцгой анхаарахыг даалгалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн асуудлаар хэлэлцсэн асуудлаар Хууль зүй дотоод эргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулах, хүүхэд хамгааллын чиглэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд хамгаалалтай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгох чиглэлд ХЗДХ-ийн яамны харьяа байгууллагууд, хууль сахиулах байгууллагууд онцгой анхаарч ажиллах, энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, дүрэм журмын судалгааг хийж, онцгой анхаарч ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгалаа. Олон улсын дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хүн бүр хамгаалагдах ёстой. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын харуул хамгаалалтын тал дээр онцгой анхаарч ажиллах, мөн Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд хуулийн хамгаалалтад амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхэд зохих арга хэмжээг авч ажиллахыг даалгалаа" гэв.

“Улаанбаатар марафон 2025” гүйлтэд өнөөдрийн байдлаар 6500 хүн бүртгүүлжээ
“Улаанбаатар марафон 2025” гүйлтэд өнөөдрийн байдлаар 6500 хүн бүртгүүлжээ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!