“Улаанбаатар марафон 2025” гүйлтэд өнөөдрийн байдлаар 6500 хүн бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт эхлэхэд 18 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 6500 орчим хүн гүйхээр бүртгүүлсэн байна. Хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Холын зайд гүйх үндсэн бэлтгэл:

  • Уралдааны өмнө тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гарган бэлтгэл хийгээрэй.
  • Гүйх техникийг зөв эзэмшсэн байвал гэмтлээс сэргийлж, хурд нэмэгдэнэ. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхгүй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх нь чухал.
  • Бие махбод сэргэх тохиромжтой хугацаа, өөрийн биеийн онцлогтоо тааруулан гүйлтийн бэлтгэлийн давтамжаа ойртуулаарай.
  • Хөлд эвтэйхэн, туршиж үзсэн гутал, хөлс шингээдэг хувцас хэрэглээрэй. Гүйлтийн өдөр шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх нь чухал. Өмнө нь өмсөж, хэрэглэж байгаагүй хувцас, хэрэгсэл нь биед тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэл дагуулахыг санаарай.

Хооллолт, ус, ундаа:

  • Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж, энерги эрч хүчээ нэмэгдүүлээрэй.
  • Уралдааны өмнө, явцын дунд, дараа нь тогтмол бага багаар ус уух нь чухал. Хөлсөөр гадагшилсан шингэний алдагдлыг ус ууж нөхөх нь зохимжтой.
  • Туршиж үзсэн энерги гель, ундаа хэрэглээрэй. Уралдааны үеэр өмнө нь ууж, идэж үзээгүй зүйл шинээр хэрэглэхээс зайлсхий.

Уралдааны тактик:

  • Өөрийн хэмнэлээр гүйх: Эхлэлд хэт хурдан гүйх нь ядаргаанд хүргэж, амжилт бууруулдаг.
  • Хуваарилалт хийх: Анхны хагасыг хэт хурдан биш, сүүл рүү хурдаа аажмаар нэмэх нь оновчтой.
  • Олон нийтийн дэмжлэг, хамт гүйгчдийн хүч: Сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг зүйлсээ тооцоол.

Сэргэлт, сэтгэлзүй:

  • Уралдааны өмнө сайн амрах, бүтэн нойр авах нь гүйлтийн туршид таны эрч хүчийг хадгалах гол түлхүүр байх болно.
  • Ядрах, шантрах үедээ даван туулах сэтгэлзүйн хандлага өөртөө суулгах нь бариандаа саадгүй ороход тань тусална.
  • Бэлтгэлийн дараа сунгалтын дасгал хийж, шөрмөс булчингаа уян хатан байлгахад анхаараарай. Мөн урт зам туулж гүйж ирээд уралдааны хувцсаа сольж өмсөх нь зохимжтой.

Хэрэв зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзах нь зүйтэй юм. Манай эриний өмнөх 490 оны тэртээ дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 км, 195 м газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлын илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй.

Т.Даваадалай: Улаанбаатарыг 14 хот болгон хуваах тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан
Т.Даваадалай: Улаанбаатарыг 14 хот болгон хуваах тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!