Т.Даваадалай: Улаанбаатарыг 14 хот болгон хуваах тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Ирэх зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах асуудлыг нэг жилээр хойшлуулсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэллээ. Тэрбээр "14 хот болгох тухай асуудлыг нэг жилээр хойшлуулсан. УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд багтсан ажлын хэсэг дээр энэ тухай ярилцаж хойшлуулсныг би зөв гэж бодож байна. Яагаад гэвэл бид 14 хот болгох нь концепцын хувьд зөв. Учир нь, өнөөдөр нийслэлээс дэд бүтэц рүү төвлөрч ажиллаж байна. Ирэх жил Засгийн газар боловсролын дэмжих жил болгон зарлаж сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр гэрээсээ ойр 20 минутын зайд хүүхдүүдээ сургуульд хүргэх боломжтой. Энэ нь түгжрэлээс авхуулаад маш олон зүйлд нөлөө үзүүлнэ. Тиймээс бид 14 хотыг хуваах дэд бүтцээ бэлдэж байгаа болохоор одоо төсөв ярихгүй гэсэн үг" гэлээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ " 14 хотод хувааж зардал нэмэх гэж байгаа юм биш. Зорилго нь гэрээсээ 20 минутад нийтийн тээврээр сургууль, цэцэрлэг, ажлын байр, эмнэлгийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээнд байснаар зайнд авах боломжийг бүрдүүлнэ. Үүний дагуу дэд бүтцийг хөгжүүлж байна. Дэд бүтцээ хийсэн байхад засаг захиргааны асуудал амархан шүү дээ " гэлээ.

П.Наранбаяр: БҮТ-өөс ЭЕШ-д бэлтгэх математикийн 1000 бодлого зарлагдлаа
П.Наранбаяр: БҮТ-өөс ЭЕШ-д бэлтгэх математикийн 1000 бодлого зарлагдлаа
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!