Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Сошиал сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн асуудлын талаар хэлэлцжээ. Боловсролын сайд П.Наранбаяр "Дотуур байранд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, камержуулах дотуур байрны орчин нөхцөл байдлыг сайжруулах тал дээр шийдвэрүүд гарахаар байна. Хүүхдийн зусланг сэргээх асуудал яригдлаа. Мөн хүүхдийн ордон байгуулна.

Сошиал сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төсөлд 4 яамны дунд ажлын хэсэг байгуулагдаж, үзэл баримтлал нь боловсруулагдаад явж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Хүмүүс анхаарч саналаа өгвөл их сайн байна. Dparliament дээр удахгүй байршина" гэв.

Т.Мөнхсайхан: Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчилж зургаан настнуудын дунд эрт илрүүлгийг эрчимжүүлнэ
Т.Мөнхсайхан: Жирэмсний хяналтын тогтолцоог өөрчилж зургаан настнуудын дунд эрт илрүүлгийг эрчимжүүлнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.