Алба хаагчид өдөр бүр ногон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс өдөр бүр ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна.

Давхардсан тоогоор 960 алба хаагч 240 тээврийн хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн гал түймрийн 3, шар өвсний гал түймрийн 255 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүн шар өвсний гал түймрийн 52 удаагийн дуудлагад шуурхай унтрааж ажиллалаа.

16 хүн ба скийт буудлага хийж буй хүмүүс нарын зураг байж магад

14 хүн ба бичвэр нарын зураг байж магад

5 минутад хариу өгөх ёстой иргэдийн өргөдөлд 30 хоногийн хугацаа нь дуусангуут хариу өгөхөөр иргэд бухимдахаас ӨӨР АРГАГҮЙ гэв
5 минутад хариу өгөх ёстой иргэдийн өргөдөлд 30 хоногийн хугацаа нь дуусангуут хариу өгөхөөр иргэд бухимдахаас ӨӨР АРГАГҮЙ гэв
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!