Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нэр дэвшигчид хандаж "Хамтарсан ЗГ-аас ХЯНАЛТЫН болон БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР томилж, төрийн албаны бүтцийг ТОМРУУЛЖ байна.
Мөн ЗГ-ын чиг үүрэгт байхгүй, яамдын чиг үүрэгтэй давхацсан Үндэсний хороодыг байгуулж, маш том бүтцийг бий болгосон. Тийм учраас та эндээс ажлаа эхлэх ёстой шүү" гэж захилаа.