Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт халдварын өндөр идэвхжлийн үе 4-6 сар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчнөөс Монгол Улсад гурван төрлийн өвчнийг шинжлэн судалж, эмчилж байна.

Түгээмэл тархалттай байгаа нь ойн улаан хачиг бөгөөд энэ нь хүн болоод амьтны толгой, нимгэн арьс болох чихний ар хэсэг, суга, цавь, хүйс, тахим орчимд хазаж цус сорсноор халдвар дамжуулдаг аж. Ой мод, өвс ургамал ихтэй газраар явах, ноос, ноолуур самнах үед ихэвчлэн энэ төрлийн халдвараар өвчлөх эрсдэлтэй.

Улаан хачигт халдварын голомт нь Монгол орны найман аймагт бүртгэгдсэн бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан, Хөвсгөл, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн ойн сан бүхий хойд хэсгээр өргөн тархалттай байна.

Хачигт халдварын голомтод газраар явахдаа цайвар өнгийн битүү хувцас өмсөх, 2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгах, хачигт халдварын эсрэг вакцин хийлгэх, ноос ноолуур гэртээ хадгалахгүй байх шаардлагатайг анхааруулж байна.

ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
ШИНЖИЛГЭЭ: Ундны усны 151 цэгийн усыг хэрэглэхэд тохиромжгүй, 1215 цэгийг халдваргүйжүүлэх шаардлагатай байна
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.