Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13.5 сая төгрөгийн “ТОРГУУЛЬ“-тай жолооч: Намайг хууль хяналтынхан мэднэ. Торгуулиуд нь ҮНДЭСЛЭЛГҮЙ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 13 секунд

Бид та бүхэнд удаан хугацаанд торгуулиа төлөөгүй буюу хамгийн их торгуультай 50 тээврийн хэрэгслийн торгуулийн дүн болон хамгийн их торгуультай тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, хамгийн их торгуультай 50 тээврийн хэрэгслийн торгуулийн дүн 206 сая 170 мянга 650 төгрөг байгаа бол эхний 10 тээврийн хэрэгслийн нэгдүгээрт 13.5 сая төгрөгийн торгуулийн дүн бичигдэж, хамгийн бага нь 5 сая 312 мянган төгрөгийн торгуулийн дүн байгаа юм. Сурвалжилгыг ЭНД дарж уншина уу.

Тэгвэл бид энэ удаагийн сурвалжилгаар жолооч нар ямар шалтгааны улмаас ийнхүү олон жил торгуулиа төлөлгүйгээр хэдэн арван сая хүргэдэг, мөн ямар хариуцлага хүлээх талаар сурвалжиллаа.

Энэ хүрээнд ЦЕГ-ын УСГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч С.Баярбилэгээс тодруулахад,

-Торгуулиа удаан хугацаанд төлөөгүй тохиолдолд жолооны үнэмлэх авах, ангилал өөрчлөх, тээврийн хэрэгсэл шилжүүлэх боломжгүй болно-

-Зөрчлийн тухай хуулийн 14.7-д Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зөрчлийн талаар маш тодорхой хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд шийтгэл оногдуулахаар тусгасан гэсэн үг. Түүнчлэн, Зөрчлийн тухай хуулийн 3.5-д өөрчлөлт орсон. Үүнд, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд торгууль, шийтгэл оногдуулна. Тухайн торгуулийг 15 хоногийн дотор төлж барагдуулах үүрэгтэй. Энэ хугацаанд торгуулиа 50 хувийн хөнгөлөлттэй дүнгээр төлөх боломж бий гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.

-Жолооч нар торгуулиа олон жилээр төлөхгүй байх тохиолдол цөөнгүй байна. Зарим иргэд машинаа огт ашигладаггүй, хашаанд байдаг гэх тайлбарыг өгөх юм билээ. Цагдаагийн байгууллагад ямар мэдээлэл байна вэ?

-Таны хэлсэнчлэн тээврийн хэрэгсэл авсан ч хөдөлгөөнд оролцдоггүй. Өмнөх эзэмшигчийнх нь торгуулиуд төлөгдөөгүй байх зэрэг шалтгаан байж болно. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5-д "Торгуулийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэх" зохицуулалт бий. Энэ зохицуулалтын дагуу цагдаагийн алба хаагчид өдөр тутам дээрх арга хэмжээг авч байна. Мөн хуулийн шинэчлэлээр зарим төрлийн хязгаарлалт хийх зохицуулалт үйлчилж буй. Тухайлбал, Жолооны үнэмлэх авах, ангилал өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах байдлаар хуульд тусгасан байдаг.

-Оношилгоонд ороогүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй-

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Одоогоор торгуультай жолооч нарт арга хэмжээ авах ажил удаашралтай байна. Замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх шинэ аппликейшн хийгдэж байгаа. Оношилгоонд ороогүй, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Удахгүй 80 тэрбум төгрөгөөр камержуулалт хийгдэнэ" гэх товч тайлбарыг өгсөн юм.

Дараа нь хамгийн их торгуультай 10 тээврийн хэрэгслийн эзэмшигчид рүү "Автотээврийн үндэсний төв"-өөр дамжуулан холбогдсон юм. Ингэхэд ердөө хоёр дуудлага л амжилттай болов.

"TAHИЛU XAMrИЙH иx TOPryyЛbTAЙ 10 T33BPИЙH X3P3rC3Л Ng yЛCblH AyrAAP 1 TOPryyЛИЙH ΔΥΗ 542*።። ubn oy 6AЙHA? 2 13,506,500 333MWИr4 80и 3 7,631,600 408**°B TOPryyЛИЙH TOO A.X.**•P /XyBb XYH/ r.6****3 /XyBb XYH/ 4 6,515,000 ABTOMAWИHblM MAPK 5 305C 555***R H3T**** XXK 66C6 6,442,650 6 H3T**** XXK 66C6 7 585 361 256 343 ИPr3HA.E 0.6 227 333MWИr4ийH 4ИЙH m3A33л3л OЛAOOryЙ 8 634***E 896***HA 457'*K 444***3 6,233, 400 6,030,000 5,630,400 5,523,000 5,510,000 5.312.000 9 ..'.XXK XAA* 10 254 XK APиЛЖaAHbl 6AHK/ 522*B 283 AЙ*... XXK TEP·*..x XXK 264 SAMI 274" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Учир нь бусад тээврийн хэрэгсэлийн бүртгэлд байх утасны дугаараар холбогдвол гурав нь "Тийм машин мэдэхгүй" гэх хариултыг өгсөн бол бусад дугаар нь "Холбогдох боломжгүй" гэх хариуг өгч байлаа. Бид хамгийн их буюу 13.5 сая төгрөгийн торгуультай 542...Л улсын дугаартай автомашины жолоочтой холбогдлоо. Тэрбээр,

-Намайг хууль хяналтын байгууллагынхан бүгд мэдэж байгаа-

"Энэ бол хууль зөрчсөн явдал. Феодалын нийгэм биш шүү дээ. Намайг хууль хяналтын байгууллагынхан бүгд мэдэж байгаа. Наад торгуулиуд чинь торгуулах шалтгаантай ч биш. Чи хамсаатан нь юм уу" гэсэн юм.

Харин 5.5 сая төгрөгийн торгуультай автомашины жолооч "Өө, нуух юм алга. Өмнө нь хүмүүсээр бариулж байсан юм. Одоогоор төлж чадахгүй, энэ жил оношилгоондоо ч орж чадаагүй явна. Торгууль байгаа нь үнэн. Цаашид замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байх шиг байна" гэлээ.

Энэхүү сурвалжилгаас зарим иргэд хэн нэгэнд автомашинаа түр хугацаанд ашиглуулах, торгуулиа төлөхгүйгээр шилжүүлж ашиглах зэргээс үүдэж, дунд нь торгууль хуримтлагдах зэрэг асуудал үүсэж буйг харж болно. Тэр ч бүү хэл, дүрэм зөрчиж торгуулийн арга хэмжээ авхуулсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй бухимдаж буй байдал ч ажиглагдсан юм.

ЯРИЛЦЛАГА: Малчны хотоос Стэнфордын их сургуульд тэтгэлэг авсан Ш.Урангоогийн ТҮҮХ
ЯРИЛЦЛАГА: Малчны хотоос Стэнфордын их сургуульд тэтгэлэг авсан Ш.Урангоогийн ТҮҮХ
 
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
“Дакар Ралли-2025”-д Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөхөөр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.