АН-ын генсек “МАН-ын сайдууд найман жил юу ч хийгээгүй байж битгий дүр эсгэ“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа хамтарсан Засгийн газарт байгаа МАН-ын сайд нар, Засгийн газраас УИХ руу оруулж хэлэлцүүлж буй хуулийн төслүүдийг шүүмжилж дуугарчээ.

Ингэхдээ тэрбээр "Хамтарсан Засгийн газарт байгаа ярихаас цаашгүй МАН-ын зарим сайд нарт хэлэхэд, найман жил засаг, төр барихдаа эдгээр асуудлуудыг явуулаагүй байж өнөөдөр битгий дүр эсгэ гэж хэлье. Тэнд гуравхан хүн оффтейк гэрээ байгуулахад дуугараагүй байж, өнөөдөр асуудлыг ил тод болгож олны хэлэлцүүлэгт оруулж шийдэх гэхээр муухай үгээр дайрч, өөрсдийгөө тодруулах гэдгээ болих хэрэгтэй. МАН-ын сайд нарын үйлдэл дээр хэлгүй юм шиг царайлдаг. АН-ын сайд нар дээр галзуу юм шиг дайрч давшилдгаа болих хэрэгтэй. Ийм нөхдөөс болж ажил царцдаг. Үр дагавар нь улсын хөгжил, эдийн засагт сөргөөр нөлөөлж ирсэн" гэжээ.

Товчхондоо, Ардчилсан намын генсек хийгээд АН Засгийн газрын бодлого, шийдвэрүүдийг дэмжихгүй буюу АН-ын сайд нарт хамгийн их хэл ам дагуулсан, галтай сэдвүүдийг атгуулж нийгэмд хаяж өгч байгаа асуудлууд таалагдахгүй байгаа хэмээн илэрхийлжээ.

Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс эхлэн шөнөөр хааж, шинэчилнэ
Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс эхлэн шөнөөр хааж, шинэчилнэ
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!