Алтны үнэ өсөх хүлээлттэй байгаа ч унци нь 3274 ам.доллар болж 1.45 хувиар буурав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 36 секунд

Алтны үнэ түүхэн дээд цэгээ он гарсаар ээлж дараалан шинэчилж, унци нь 3274 ам.долларт хүрээд буй. Худалдааны дайн эрчимжиж, дэлхийн санхүүгийн тодорхой бус байдлын улмаас алтны ханшийн өсөлт цаашид өссөөр энэ оны эцэс гэхэд унци нь 4000 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs үзэж төсөөллөө дахин шинэчилсэн билээ. Үүний зэрэгцээ улс орнууд төв банк нь хатуу валют буюу үнэт металлын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч эхлээд байгаа юм.

Манай улсын хувьд Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Оны эхэнд нэг унци алт худалдан авах дундаж үнэ 286703 төгрөг байсан бол өнөөдөр 376.024 төгрөгт хүрээд буй. Энэ нь он гарсаар унци алтны үнэ 89321 төгрөгөөр нэмэгдсэн дүн болж байгаа юм. Ийм болов ч сүүлийн өдрүүдэд алтны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн зах зээлд унци нь 3400 ам.доллар хүрч байсан алтны үнэ өнөөдөр 3274 ам.доллар болж 1.45 хувиар буурсан бол Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ хамгийн дээд тал нь энэ сарын 23-нд унци нь 393761 төгрөг болсон билээ.

Х.Сумъяадоржид мессеж санал илгээхэд алдаа заагаад хүлээж авахгүй байжээ
Х.Сумъяадоржид мессеж санал илгээхэд алдаа заагаад хүлээж авахгүй байжээ
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!