Сошиал “тархи“-тай сүрэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Нэг тийм хэлье гэхээр хүрэх эзэнгүй, хэлэхгүй байя гэхээр хөндүүр оргиод болдоггүй мэдрэмж байдаг. Хүмүүс бодохоо больчихсон ч юм шиг, бодитоор хандахаа байчихсан ч юм шиг. Өөрийгөө нэгэн ертөнц гэдгээ мартчихсан ч юм шиг. Нэг л хоосон, хуурмаг, гунигтай тийм мэдрэмж.

Бид ер нь хэзээнээс сошиалаар тархи хийсэн хүн сүрэг болчихсон юм бол?

Хэтэрхий их үймсэн бодит биш энэ ертөнцийн хаана нь бид өөрийгөө гээчихсэн юм бол... Энэ хуурмаг ертөнц бидний тархийг, бодох сэхээрэх хугацааг, ерөөс биенээс бусдыг аажмаар сорон авч, уусган замхруулж байх шиг. Бидний зүрх сэтгэлийг, тархийг алгуурхан автоматжуулж байх шиг. Үй олон би биш болчихсон биесүүд. Олонхи сайн гэвэл сайн. Муу гэвэл муу. Олонх дайрч байвал дайрах ёстой мэт. Олонх шагшиж байвал шагших ёстой мэт дагана. Үй олон би-гээ мартчихсан биесүүд. Монгол хүн яагаад ийм автомат сэтгэхүйтэй болчихсон юм бол... Хэзээнээс ингэж олонхийг аясыг дагах тохиргоотой болчихсон юм бол... Яагаад бид өөртөө ийм үнэнч бус болчихсон юм бол. Яагаад өөрийгөө сонсохоос урьтаж бусад юу гэхийг анхаардаг болчихсон юм бол..

Бид өөрийгөө, өөрийн гэсэн үзэл санаагаа хаана гээчихсэн юм бол... Яаж яваад ийм автомат тархитай хүн сүрэг болчхов... Автомат учраас хуурмаг. Цаанаа л амьгүй санагдах.

Үзэл санаа ард түмнийг оршин тогтноож байдаг бол үзэл санаагүй болсон цагт мөхдөг гэдэг. Яагаад бид...

БАЙНГЫН ХОРОО: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ
БАЙНГЫН ХОРОО: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!