Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр, Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс шинээр томилогдсон элчин консул, зөвлөхүүдийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, Хүмүүсээс мэргэжлийн шалгалтууд авч байгаа. УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нарын хувьд мэргэжлийн шалгуурт тэнцсэн. Хэлний шалгалт авсан. Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд Герман улсад доктор хамгаалсан. Орос, Герман, Англи хэлтэй. 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Монгол-Германы найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байсан. Мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн учраас өөрийнх нь хүсэлтийг үндэслээд МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман улсад элчин зөвлөхөөр томилсон.

Д.Сарангэрэл гишүүний хувьд Болгар улсад элчин зөвлөхөөр томилсон. Шалгалт авсан тэнцсэн. Б.Жаргалмаа гишүүн БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдсон нь манай яамны томилгоо биш" гэв.

“Б.Оргил-Эрдэнийг Тайландын хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна“
“Б.Оргил-Эрдэнийг Тайландын хууль хяналтын байгууллага, эмнэлэг гээд сураглаж болох бүх газруудад хүсэлтээ тавиад хайж байна“
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.