Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 47 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 08-12-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

ТАНИЛЦ: Хамгийн их торгуультай 50 жолоочийн торгуулийн нийт дүн 206 сая 170 мянган төгрөг байна

Хуучин цагт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт бэлэн мөнгөөр торгууль ногдуулдаг байсан. Улмаар 10 гаруй жилийн өмнөөс цахимаар торгодог болсон юм. Бид www.autobox.mn цахим хуудас болон “Autobox” аппликейшний тусламжтайгаар хамгийн их торгуультай 50 тээврийн хэрэгслийн мэдээллийг шүүж үзсэн юм. Тэдгээрийн торгуулийн дүн нийт 206 сая 170 мянга 650 төгрөг болж байна. Хамгийн их нь 13 сая 506 мянга 500 төгрөг байгаа бол бага нь 120 мянган төгрөгийн торгуультай байгаа юм.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

СУРВАЛЖИЛГА: Савлуурын гинж тасарч унаснаас 6 настай охины тохойны яс хугарсан. Зөвхөн 2023 онд 2000 хүүхэд тоглоомын талбайд бэртэж ГССҮТ-д хүргэгджээ

Дөрвөн төрлийн гулгах хэсэгтэй нэг том гулсуур, суудаг хэсэг нь тасарсан савлуурын тулгуур төмөр гэх хоёрхон тоглоомтой, автозамаас таван алхмын зайд байрлах АЮУЛ дагуулсан тоглох талбар. Энэ бол БАЯНЗҮРХ дүүргийн 16 дугаар хороо Улаанхуаран орчимд зам дагуу байрлах хүүхдийн тоглоомын талбай. 2022 онд батлагдсан тоглоомын талбайд тавигдах стандарт шаардлагын нэгийг нь ч хангахгүй тус тоглоомын талбайд 10 орчим насны хүү ганцаараа тоглоно.

Дөрөвхөн сарын хугацаанд 2000 орчим хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа гэмтэж, бэртэн гэдэг хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж, аюул дунд аж төрж байгаагийн тод жишээ. Энэ бол зөвхөн ГССҮТ-д хандсан хүүхдүүдийн тоо. Үүний цаана хэчнээн хүүхэд өөр эмнэлэгт хандаж, өвдөж, зовсныг бид таашгүй.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

2023 онд “Зан харьцаа таарахгүй“ гэх шалтгаанаар 3584 хос гэрлэлтээ ЦУЦЛУУЛЖЭЭ

"Дийлэнх тохиолдолд буюу 60-70 хувьд нь эмэгтэйчүүд гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл өгдөг. Эргээд эвлэрэх шийдвэрийг ч эмэгтэйчүүд ихэнхдээ гаргадаг. Хэрэв эрчүүд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн тохиолдолд эвлэрэх магадлал маш бага. Эрэгтэй хүмүүс "эвлэрэхгүй" гэсэн л бол шийдвэртээ тууштай" гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эмэгтэй ярив.

Гэрлэлт цуцлалт 2021-2023 онд жил бүр өсөж, нийт 12743 болсон бөгөөд 2021 оныг 2023 онтой харьцуулахад 28.8 хувиар өсжээ. Энэ нь дунджаар 4 гэрлэлт тутмын нэг нь гэр бүл цуцлуулж байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Ц.Элбэгдоржтой холбоотой асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хамгаалалт үзүүлэхгүй гэдгээ Ерөнхий сайдад илэрхийлжээ

Сүүлийн өдрүүдэд өрнөж буй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын "дисс" энэ хаврын улс төрийг сонирхолтой болгож буй. Тэдний хоорондын сөргөлдөөн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө өндрийг авч байгаа нь цаг хугацааны хувьд ч санамсаргүй зүйл биш гэдэг нь лавтай. Тиймдээ ч "оффшор" хөрөнгө, С.Зоригийн хэрэг, хонгилыг угсрагч, бүлэглэлийн гар хөл гээд Ц.Элбэгдорж руу чиглэсэн бүхэндээ хүлээж буй хамгийн том ҮР ДҮН нь УИХ-ын сонгууль бололтой.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Э.Билэгт: Бээжингийн олимпоос хойш авч чадаагүй хос алтан медалийг “Парис 2024” олимпын наадмаас авах зорилт тавьсан

“Парис-2024” Олимп, Паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгттэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

ЕБС-ийн СУРАГЧ: “Чи аав, ээжгүй биздээ“ гэж гадуурхаж дээрэлхдэг. Бусад хүүхдүүд шиг өмөөрөөд ирэх ээж, аав байхгүй болохоор би ч эвлэрсэн

СУИС-ийн нэр бүхий жүжигчид сургуулийн орчинд үйлдэгддэг дэглэлт, дээрэлхэлтийн асуудлаар шүгэл үлээж гурван эмэгтэй жүжигчний асуудал өндрийг авч, маргаан дагуулсан өдрүүд өнгөрч байна. Гэхдээ энэ сэдэв зөвхөн гурван жүжигчин эмэгтэй аль эсвэл СУИС-ийн тухай яриад өнгөрөх асуудал биш юм.

Бүх шатны боловсролын байгууллагад ил, далд хэлбэрээр үйлдэгдэж, та бидний хүүхдийн тархи, зүрх сэтгэлд хэзээ ч үл арилах хар толбо үлдээж байдаг маш ноцтой асуудал. Тэр тусмаа өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай.

Дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүдийг танилцууллаа. Ирэх долоо хоногт илүү сонирхолтой нийтлэлүүдийг UBN.mn сайтаас уншаарай.

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна
Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.