Голомт банкны 2024 оны 1-р улирлын татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 52.5 тэрбум төгрөгөөр буюу 156.1%-аар өсөж, 86.2 тэрбум төгрөгт хүрлээ.
Нийт актив 13.9%-аар өсөж 10.3 их наяд төгрөгт хүрэв.
Нийт өөрийн хөрөнгө 16.5%-аар өсөж 1 их наяд төгрөгт хүрэв.
Нийт зээл 37.4%-аар өсөж 5.4 их наяд төгрөгт хүрэв. Чанаргүй зээлийн харьцаа 4.3% байна.
Харилцагчийн эх үүсвэр 29.0%-аар өсөж 7.5 их наяд төгрөгт тус тус хүрлээ.
Голомт банкны 1-р улирлын санхүүгийн тайлантай ЭНД дарж, танилцана уу.