Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цагдаагийн байгууллагаас иргэн Д нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт зэвсгийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйл /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн бүртгэл, гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан, хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг анхаарна уу.

НОБГ: Эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шар өвс, гэр шатаж байсантай таарч бүрэн унтраалаа
НОБГ: Эргүүлээр ажиллаж байсан алба хаагчид шар өвс, гэр шатаж байсантай таарч бүрэн унтраалаа
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав