Цаг агаар дулаарч шар усны үер болж буйтай холбоотойгоор халдварт өвчин тархахаас сэргийлж нүхэн жорлон, бохирын цооногтоо халдваргүйтгэл хийхийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөсөн байна.
Нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтгэл хийх зөвлөмж,
- Бодисын зааврыг сайтар унших, зааврын дагуу хэрэглэх
- Хамгаалах өмсгөл, маск, бээлий, нүдний шил зүүх
- Санамсаргүйгээр бодис нүд рүү оролвол урсгал, бүлээн усаар сайтар угаах
- Амьсгалын замаар орвол цэвэр агаарт гарах
- Хуурайгаар нь хэрэглэхгүй
- Хүүхдээс хол байлгах
- Найруулсан уусмалыг тухайн өдөртөө хэрэглэх
Уусмал бэлтгэх,
- Бодисоо худалдан авахдаа идэвхт хлорын хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүнг мэдэх хэрэгтэй
- Уусаагүй хэсгийг тунгаах зорилгоор 30 минут орчим байлгана
- 0,5 хувийн уусмал бэлтгэхэд кальцийн гипохлорид -40 хувийн бодисоос 12,5 гр авч 1 литр усанд уусгана
- Уусмал бэлтгэх ус +30 градус, +40 градус
Уусмал хэрэглэх,
- Хана, тааз, гишгүүрийн 1м квдрат талбайг 100мл уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ
- Дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улирал тутамд нэг удаа халдваргүйжүүлнэ
- 1м куб бохирт 2 литр уусмал орохоор тооцож нүхэн жорлон, бохирын цооногийн эзэлхүүнд тохируулан уусмалаа бэлтгэж халдваргүйжүүлнэ.
- Халдваргүйжүүлэлт хийснээс хойш 1-2 цаг нүхэн жорлонгийн хаалгыг хааж, бохирын цооногийг таглана
- Ашиглах бодис нь кальцийн гипохлорид -40 хувь байна.
- Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу халдваргүйтгэл хийхийг зөвлөж байна.
Г.Хонгорзул