Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 24 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу гуравдугаар сарын 25-29-ны өдрүүдэднийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

Ерөнхий сайдын ярилцлагын ЕСӨН гол улс төр...

Ерөнхий сайдын хүлээлт үүсгээд байсан ярилцлагын эхний цацалт өчигдөр хоёр ч телевизээр гарлаа. Одоо цаана нь 12 цацалт үлдэв. Мэдээж хүлээлт ёсоор Ерөнхий сайд, МАН-ын даргын улс төрийн мэдэгдэл, өрсөлдөгчдийнхөө талаар хэлсэн улс төрийн агуулгатай мессежүүд ойрын хэдэн өдрүүдэд улс төрийн хүрээний гол ярианы сэдэв байх нь гарцаагүй. Яг сонгуулийн өмнө бэлтгэн хүргэж буй эрх баригч намын даргын хэлсэн үг бүр ардаа улс төр, үйл явцын учиг зангилааг тээж байна. Тэгвэл гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн Ерөнхий сайдын ярилцлагын улс төрийн гол ньюанс, хэлэхийг хүссэн агуулгууд дээр хамтдаа товч анализ хийж үзэцгээе.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58295 энд дарж уншина уу

Ураг садны ДЭЭРЭМ бүтэн өнчин хүүхдүүдийн хөрөнгийг онилох болжээ

Өнөөдөр хэн хүнгүй л "Хүүхдийн эрх" хэмээн ярьж, шогширдог боловч хэний ч хөнддөггүй сэдэв бол асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхдүүдийн өмчлөлийн асуудал. Товчхондоо Монголын төр энэ асуудлыг таг мартсан. Энэ нь ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын уялдаа холбоогүй байдлаас тод харагдана.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “ИТХ, Засаг дарга хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан. Гэвч Хүний эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/ 2022 оны хяналт шалгалтын явцад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд зарим аймгийн хороо төлөвлөгөө баталсан хэдий ч ямар ч төсөв тусгаагүй, төсөв хөрөнгө шийдвэрлүүлэх тал дээр холбогдох байгууллагуудад хандсан албан бичиг, хүсэлт явуулаагүй, төсвийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлээ мэдэхгүй байжээ

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58098 энд дарж уншина уу

Шоронжсон системийн ХОХИРОГЧИД

Тэрбээр “Шоронд 30 хоног ажиллаад 10 хоног хасуулах эрх чөлөөний цалин надад хамгийн амттай байсан. Шоронд орсон залуусыг харахаар Монголын нийгмийн толь шиг л санагддаг. “Чи гараад юу хийх вэ” гэхээр “Эхнэр, хүүхэд орхиод явсан юм чинь. Хулгайгаа л хийх байх даа. Би угаасаа өнгөрсөн хүн” гэж ярих жишээний. Ямар ч зорилгогүй, шоронжуулсан систем тэнд үйлчилж байна” гэж хэлсэн нь анхаарал татав. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр хорих ангиуд хоригдлуудыг нийгэмшүүлэхэд бэлдэж чаддаг эсэх талаар хөндлөө.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58224 энд дарж уншина уу

Т.Доржханд: Шулуухан л хэлье. ЗГ-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 25-аас дээш хувьд хүрнэ гэдэгт би итгэхгүй байна

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо шинжээчдээ томилохоор хаалттай хуралдлаа. Хэчнээн хянан шалгагч, шинжээч томилсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Цавчаа ногоон” гэж ярьдаг “Ногоон автобус”-ны хянан шалгах түр хороо байгуулагдаад, нэлээн эрчимтэй ажиллаж байна. Бид дөрөвдүгээр сард багтааж, нээлттэй сонсголыг нотлох баримтын хүрээнд хийе гээд ярьж байгаа. Энэ хүрээнд чиглэл бүрийн таван хянан шалгагч, шинжээчийг томиллоо. Ихэвчлэн худалдан авалт, санхүүгийн чиглэлийн хүмүүс байгаа. Мөн мэргэжлийн техникийн инженер шинжээчдийг томилох асуудлыг ярилцлаа.

-Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ч “Нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сард хийнэ” гэж ярьсан. Энэ хугацаандаа амжихаар байна уу. Өмнөх сонсголууд дандаа товлосон хугацаанаасаа багагүй хоцорч хийж байсан шүү дээ?

-Өмнөх бүх нээлттэй сонсгол, түр хорооны ажилд бүгдэд нь оролцож байсан гишүүний хувьд хэлэхэд, ялгаатай зүйлүүд бий. Юугаараа ялгаатай вэ гэхээр Хөгжлийн банкны асуудал л гэхэд олон зээлдэгч, олон ААН-тэй олон жил үргэлжилсэн асуудал учраас хугацаа орох нь аргагүй. Нүүрсний сонсголд холбогдогч гээд 3000-4000 хүн, хувь хүн, улстөрчид явсан шүү дээ.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58108 эндээс уншина уу

СУРВАЛЖИЛГА: Сургуулиуд хеликобактери, элдэв өвчнөөс хамгаалах АВТОМАТ аяга таваг угаагчтай болоход нэг сурагч 2500-15000 төгрөг хандивлахад ХАНГАЛТТАЙ

Бяцхан үрсээ сургууль, цэцэрлэгийн орчинд үлдээхдээ "Миний хүүхэд юу идэж, ууж байгаа бол. Шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй хүнс идэж чадаж байгаа болов уу, гал тогооны орчин нөхцөл нь стандартад нийцэж, эрүүл ахуйн шаардлага хангадаг болов уу" хэмээн санаа чилээдэггүй эцэг, эх гэж үгүй. Эцэг, эхчүүдийн дунд толгойны өвчин болсоор удаж байгаа энэ асуудлын эргэн тойронд яригддаг өөр нэг "өнцөг" бол бидний хүүхдийн цэцэрлэг сургууль дээрээ хоол цайгаа ууж, иддэг аяга таваг хэдэн шат дамжлагатайгаар яаж угаагддаг бол, химийн бодистой угаагч шингэнээ бүрэн арилтал нь зайлдаг болов уу гэдэг асуудал.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58023 эндээс уншина уу.

Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий

-Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал анхаарал татсан хэвээр байна. УИХ-аар гурилыг “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл” хэлэлцэн баталж магадгүй байх. Ийм таамаг бий?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. УИХ-ын 36 дугаар тогтоол гарсан. Үүгээр гол нэрийн барааг дотоодоос хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах зорилготой. Гэтэл дотоодын хэрэгцээний 70-100 хувийг жилд хангадаг газар тариалан, цөөн гурил үйлдвэрлэгчдийн эсрэг бодлого яригдаж байгаа нь харамсалтай.

Ялангуяа баруун аймаг, төвийн зүүн бүсээс гурил 20 хувийн үнэтэй байсан нь үнэн. Яамны зүгээс тодорхой хэмжээний үнийн интервенц хийх байдлаар тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь явцын дунд эсрэгээрээ эргэж импортын гурилд квот тогтоохгүй тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах тухай болж хувирлаа. Хэрэв ямар нэгэн хязгаарлалтгүй гурил импортолбол газар тариалан уналтад орно. Энэ бол ганц, хоёр жилийн дотор сэргэдэг асуудал биш. Улмаар стратегийн хүнс гаднын хараат болно.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58276 эндээс уншина уу.

СЭДЭВ: Ломбардад алдсан эд зүйлийг тань худалдан борлуулсан бол танд тодорхой хувийг нь олгодог гэдгийг мэдэх үү

Та өмнө нь ломбардад эд зүйлээ тавиад, алдаж байсан уу. Тэгвэл Монгол Улсын стандартад тухайн ломбард таны эд зүйлийг худалдан борлуулсан бол борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүрэг болон бусад зардлыг хасуулаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно гэж заасан байдаг. Гэвч иргэд үүнийг мэддэггүйгээс үүдэн хохирч үлддэг нь нийтлэг жишээ болжээ.

Энэ тухай MNS 5274:2017 стандарт, "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага"-д дурдсан байдаг. Монгол Улсын стандарт хэмжилзүйн газрын MNS 5274:2017 стандартын 6.8 "Борлуулсан орлогын үнийн дүнгээс гэрээний үүргээ хангуулаад холбогдох бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг зээлдэгчид буцаан олгоно" хэмээн заажээ.

Та энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг https://ubn.mn/p/58217 эндээс уншина уу.

Ийнхүү та бүхэнд энэ долоо хоногийн онцлох нийтлэлүүдийн танилцууллаа. UBN.mn сайт ирэх долоо хоногт илүү сонирхолтой нийтлэлүүдээр эргэн ирэх болно.

Өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй
Өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.