Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ. Тодруулбал, 2026 оны 9 дүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 245,108 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Улаанбаатар хотод хамралт 53.8 хувьтай байна.

Хамралтаараа нийслэлд:
1. Сонгинохайрхан дүүрэг – 67.0%
2. Хан-Уул дүүрэг – 62.5%
3. Багахангай дүүрэг – 57.6%

Орон нутагт вакцинжуулалтын хамралт 42.3 хувьтай байна.

Аймгуудаас хамралтаараа тэргүүлж буй:
1. Сэлэнгэ – 58.6%

2. Дорноговь – 58.3%
3. Архангай – 56.9%
4. Ховд – 54.4%
5. Орхон – 52.4%

Дархлаажуулалтад иргэдээ идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан ажиллаж буй эдгээр аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, сувилагч, эцэг эх, асран хамгаалагчид болон иргэддээ баяр хүргэе.

Бага насны хүүхдийн вакцинжуулалтын хамралтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал хэвээр байна. Нийслэлд

-6 сар–1 нас: 22.4%
- 1–2 нас: 21.9%
- 3–6 нас: 61.3%

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!