Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 25 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчдадаа зориулж энэ долоо хоног буюу дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 3-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

----------------------

ЦУВРАЛ: УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн орлогод 167 ТЭРБУМ төгрөг эргэлдэж байна

УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн өөрчлөлтийг цувралаар бэлтгэн хүргэж байна. Энэ удаа УИХ-ын гишүүдийн өөрийн болон гэр бүлийн орлоготой холбоотой дата мэдээллийг хүргэх болно.

Нэр дэвшигчийн ХОМ-тойгоо харьцуулахад өөрийн орлого нь хамгийн өндөр дүнгээр буурсан арван гишүүний мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, жагсаалтыг тэргүүлж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувьд гишүүд дотроо нэлээн бийлэгжүүдээ орно.

Түүний хувьд нэр дэвшигчийн ХОМ-тээ өөрийн орлогыг 5 тэрбум 109 сая хэмээн мэдүүлж байжээ. Ингэхдээ 2020, 2021 оны мэдүүлэгт түүний орлого 2-3 тэрбумаар нэмэгдсэн байх бөгөөд энэ нь ч өндөр үзүүлэлтдээ орох юм. Харин 2022 оны ХОМ-т өөрийнх нь орлого огцом буурч, 45 сая төгрөг болсон гэж мэдүүлжээ. Удаагаар нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, А.Адъяасүрэн, П.Анужин, Х.Ганхуяг зэрэг гишүүд багтжээ. Бид эхний цувралаар ийнхүү төрийн өндөр дээд албан тушаалтнуудын орлогыг танилцуулсан бол үргэлжлүүлэн хадгаламж, үл хөдлөх хөрөнгө-тэй холбоотой нийтлэлийг хүргэсэн билээ.

СУРВАЛЖИЛГА: Гэрээсээ гараад 2 км алхаж байж хамгийн ойрхон тоглоомын талбайд хүрдэг

Энд тэнд, хааш яаш цутгасан, энхэл донхол ихтэй гэр хорооллын шат. Зам дагуу хашаагаа ч бүрэн хатгаагүй нэгэн айл хоёрын хоёр нохойгоор гэрээ мануулж байгаа гэлтэй хүзүүнээс нь уясан харагдана. Хүний хөлийн чимээ сонстох төдийд л тэдний чих сортойж, хажуугаар алхах хүн бүр рүү дайрч, айлган цочооно. Энэ бол төв замаас 400-500 метр орчмын зайд байрлах уулан дээрх тоглоомын талбайд хүрэх зам.

Аюултай бас айдастай. Харамсалтай нь үүнээс өөр ойр байрлах тоглоомын талбай үгүй тул хүүхдүүд энэ л замаар алхсаар дасжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1553 хүүхдийн тоглоомын талбай бий. Үүний 840 нь СӨХ-д хамаардаг байна. Үүнээс үзэхэд нийт тоглоомын талбайн 50-аас илүү хувь нь орон сууцны хорооллын эзэмшилд байдаг гэсэн үг. Гэтэл хороо хариуцдаг 25-хан тоглоомын талбай Улаанбаатарт байдаг аж. Дэлгэрэнгүй сурвалжилгыг энд-ээс үзнэ үү.

БАЙР СУУРЬ: Нүүрсийг орлох ирээдүй ЗЭС байх боломжтой юу...

Ногоон эдийн засгийн гол түүхий эд нь зэс болж байна. Гар утас, цахилгаан машин, техник технологийн голлох бүтээгдэхүүн болсон зэсийн үнэ энэ сард 10 мянган ам.доллар давлаа. Энэ нь 2022 оноос хойш анх удаа ийм өндөр үнэд хүрч 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Манай улсын хувьд зэсийн нөөцөөр дэлхийд долоодугаарт жагсдаг ч өнөөдөр нүүрсний экспорт эдийн засгийг чирж буй. Гэвч дэлхий дахин ногоон эдийн засаг, эрчим хүчний сэргэлт рүү шилжих болсон өнөө цагт нүүрс хэрэглээнээс шахагдсаар байна. Тэгвэл нүүрсний ирээдүй зэс байх уу гэдэгт эдийн засагчид дараах байр суурийг илэрхийллээ. Дэлгэрэнгүйг Энд-ээс үзнэ үү.

Монголчууд төрөлт багассаны горыг 2040 онд тэтгэврийн ДАРАМТААР мэдэрнэ

Дэлхий даяар төрөлт багасаж байна. БНСУ, Япон, Хятадад төрөлт буурч төрөх эмнэлгүүд үүдээ барьж эхэлсэн. Засгийн газраас төрөлтийг дэмжсэн санхүүгийн арга хэмжээнүүд авч байгаа ч төдийлөн амжилт олохгүй хэвээр. Энэ нь эдийн засаг, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн сан зэрэгт сөргөөр нөлөөлөх учраас дээрх улсуудын эрх баригчдын толгойны өвчин болж эхэлжээ. Дэлгэрэнгүйг энд-ээс үзнэ үү.

Зочин сэтгүүлчдийн нүдээр “СЭТГҮҮЛЗҮЙ"

Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон зарлаж, 1994 оноос хойш тэмдэглэсээр ирсэн юм. Иймд Ubn.mn сайт энэ өдрийг тохиолдуулан улс төр, урлаг соёлын төлөөллүүд мөн бяцхан хүүхдүүд сэтгүүлзүйн салбарыг хэрхэн харж, төсөөлдөг талаар өөрсдийнх нь үзэл бодлыг сонсож бас нэг өдрийг "СЭТГҮҮЛЧ"-ийн мэргэжлээр хэрхэн өнгөрүүлсэн талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Дэлгэрэнгүйг энд-ээс үзнэ үү.

Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.