Айчи Нагояа-2026” 20 дахь удаагийн Азийн наадмын триатлоны тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээний салхийг хагалж эрэгтэйчүүдийн уралдаанд манай улсаас Ганбаатарын Амарсанаа өрсөлдлөө. Энэ төрөлд нийт 33 тамирчин уралдаж, харамсалтай нь манай тамирчин зайгаа дуусгаж чадсангүй.
"Айчи Нагояа-2026” Азийн наадмын триатлоны анхны алтан медалийн эзнээр Японы тамирчин Такуми Хожо тодорлоо. Ингэснээр сүүлийн 4 Азийн наадам дараалан энэ төрөлд босоо байгаа Япончуудын ялалтын цуврал энэ удаад ч үргэлжиллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!