Монголын дугуйчид сүүлийн жилүүдэд ОУДХ-ны /UCI/ мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдэд идэвхитэй оролцож байгаа бөгөөд ОУХМ С.Жамбалжамц “UCI 2.UWT” ангилал буюу Дэлхийн дээд ангиллын тэмцээний нэг 103 жилийн түүхтэй Испаний “Volta a Catalunya” 7 өдрийн уралдаанд оролцож уралдсан анхны Монгол дугуйчин боллоо.
С.Жамбалжамц нийт 1173.4 км замыг 30:18:53 цагт замаа дуусгаснаар 132 дугаар жагсав. Тэрбээр уулын замд сайн уралдаж 26 дугаарт жагссанаар багтаа зургаан оноо авчирсан юм. Нийт 25 баг оролцсон тус уралдаанд “Бурхос Би Эйч” баг нь 19 дүгээр байр эзэлсэн байна.
Олон улсын дугуйн холбооны мэргэжлийн дугуйчдын тэмцээнүүдийг зургаа ангилалд хуваадаг бөгөөд хамгийн чансаатай нь “Ворлд тур” ангиллын олон өдрийн тэмцээнүүд юм. Энэ ангилалд нийт 15 уралдаан багтдагаас “Тур де Франс” шилдэг нь билээ. Энэхүү ангиллын тэмцээнд зөвхөн “Ворлд тур” ангиллын 18, мөн “Про тур” ангиллын 17 баг оролцох эрхтэй байдаг юм. Манай дугуйчин С.Жамбалжамцын уралдаж буй “Бурхос Би Эйч” баг Про турын ангилалд багтдаг аж. 103 жилийн түүхтэй “Вольта Каталунья” Ази тивээс Казахстаны 18, Япон, Узбекистны тус бүр гурав, Иран, Хятадын тус бүр хоёр тамирчин оролцож байжээ.