Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж байна. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан юм.

Харин өнөөдөр сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж буй. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү хувь нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд илтгэлдээ дурдлаа.

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно
 
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.