Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Алтай суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/ өчигдөр /2024.03.13/ оройн 22:31:32 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай ОБГ-т мэдээлжээ.

19-20 насны залуус бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ
19-20 насны залуус бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ
 
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 27 хэм дулаан, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.