Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

19-20 насны залуус бага насны хүүхдийн гар утсыг дээрэмджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Цагдаагийн байгууллагад Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний 20:00 цагийн үед "13 настай, эрэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдсэн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дээрх хэргийг 19-20 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг энэ сарын 13-ны өдөр олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд:

-Бага насны хүүхдийг орой үдшийн цагаар харгалзах хүнгүй явуулахгүй байх,

-Хүүхдэд бусдын анхаарал татах үнэтэй утас, эд зүйл хэрэглүүлэхгүй байх,

-Багш, нийгмийн ажилтнууд сурагчдад аюулгүйн зөвлөмж өгөхөөс гадна "дээрэмдэх" гэмт хэрэг нь ямар эрсдэл, хуулийн хариуцлагатай болох талаар сургалт хийх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Хуулийн хариуцлага: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/-ийн 2 дахь хэсэгт "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж заасан байна.

Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд