Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Уранчимэг: Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд бүх насныхан тогтмол нүдний даралтаа шалгуулж, сохрох эрсдэлээс сэргийлээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр АШУҮИС-ийн профессор Д.Уранчимэг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"2020 оноос хойш “Дэлхийн Глаукомын 7 хоног”-ийг тэмдэглэж өнгөрөөдөг болсон. Тэгвэл манай улс энэ жил гуравдугаар сарын 10-16-ны хооронд тохиож байна.

Глауком гэдэг нь нүдний харааны мэдрэл дээр үүсдэг өвөрмөц эмгэгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл хүний нүдний дотоод даралт ихсэх болон ихсээгүй тохиолдолд ч харааны мэдрэлийн өөрчлөлт гарснаар хүн хараагаа бүрэн алдах эрсдэлтэй өвчин юм.

Дэлхий дээр 80 сая хүн Глауком өвчний улмаас хараагүй сохор болсон гэх тооцоо байдаг. Монгол Улсад хийгдсэн олон улсын судалгаанаас үзэхэд БНХАУ-тай адил буюу 1,4 орчим тархалттай гэсэн үзүүлэлт гарсан байдаг. Тэгэхээр эдгэшгүй хараа алдахад хүргэдэг өвчин учраас ард түмнийхээ анхаарлыг хандуулах шаардлагатай болж байна.

Глауком өвчин нь аль ч насны хүнд тохиолддог учир шинэ төрсөн нярай, өсвөр насны хүүхдүүд гэмтэл бэртэл авсан бол нүдний харааг үзүүлэх, 40-өөс дээш насны ахмад настнууд жилд 1-2 удаа нүдний дотоод даралтаа үзүүлэх шаардлагатай юм.

Нүдний даралт нь харааны мэдрэл дээр гарч байгаа өөрчлөлт боловч төвийн хараа алдагдах, захын хараа алдагдах, нүдний дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эмчилгээний хувьд, Эмийн эмчилгээ, мэс заслын, лазер эмчилгээний аргаар эмчилдэг. Улаанбаатар хотын 9 дүүргийн улсын болон хувийн хэвшлийн том эмнэлгүүд дээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалж байна" хэмээв.

Нүдний даралт ихэссэнээр харааны мэдрэл өөрчлөгдөж, эргэшгүйгээр СОХОРДОГ
Нүдний даралт ихэссэнээр харааны мэдрэл өөрчлөгдөж, эргэшгүйгээр СОХОРДОГ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.