Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүдний даралт ихэссэнээр харааны мэдрэл өөрчлөгдөж, эргэшгүйгээр СОХОРДОГ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глаукомын долоо хоногийн угтан мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус өдөр нь 2024.03.10-16-нд тохиож байгаа юм.

Глауком гэдэг нь харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг бөгөөд монголчуудын нэрлэж заншсанаар нүдний даралт ихсэх өвчин аж. Энэ өвчин нь харааны мэдрэлийг өөрчилж, хүнийг эргэшгүйгээр сохор болгодог юм байна. Ингэхдээ ямар ч шинж тэмдэг, зовиур илрэхгүйгээр хараа алдахад хүргэдэг байна. Эргэшгүйгээр хараагүй болгодог глауком нь хүүхэд, том хүн гэхгүй аль ч насныханд тохиолддог өвчин. Тиймээс шинэ төрсөн нярай хүүхдээс эхлээд өсвөр үеийнхэн, 40-өөс насныхан жилд 1-2 удаа нүдний урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж, нүдний даралтаа үзүүлэх шаардлагатай гэж албаны хүмүүс мэдээллээ.

Монгол Улсад 2013 онд хийгдсэн судалгаагаар 50-иас дээш насны хүн амын дунд сохролд хүргэсэн өвчний нэгдүгээрт болор цайх, хоёрдугаарт глауком өвчин оржээ.

Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор хүргүүлнэ
Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор хүргүүлнэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.