Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн байранд гал гарч 14 хүнийг гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны нутагт байрлах нийтийн байранд өчигдөр гал гарч 14 хүнийг утаажилтын бүсээс гаргасан болохыг Онцгой байдлын газраас мэдээллээ. Галын дуудлага өчигдөр орой 18:53 цагт бүртгэгдсэн байна. Үүний дагуу тус дүүргийн гал унтраах аврах ангийн албан хаагчдыг очиход иргэн Б-ын Баянголын 44 дүгээр гудамжинд байрлах нийтийн байрны 5 тоот өрөө шатаж байсныг унтраажээ. Мөн өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Бурхантын хоёрдугаар гудамжинд 19:35 цагт дуудлага бүртгэгдсэн байна. Албан мэдээллээр иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 65 настай эрэгтэй угаартсан байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.

Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргууд эх орондоо ирлээ
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргууд эх орондоо ирлээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.