Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ Эстони Улсын нийслэл Таллин хотод болж өндөрлөж, манай улсын тамирчид өнөөдөр /2024.03.12/ эх орондоо ирлээ.
Ташрамд дуулгахад, Тэмцээнд 40 улсын 1400 гаруй тамирчид оролцсоноос Монгол Улсын тамирчин А.Эрмүүн залуучуудын ангилалд түрүүлж Дэлхийн аварга болсон бол С.Мөнх-Оргил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн ангилалд хошой мөнгөн медаль хүртсэн юм.