Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн тохиож буй билээ. Энэ өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс баярын хурлыг зохион байгуулж байна. Энэ үеэр байгаль, орчны чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн "Алтангадас" одонгоор энгэрээ мялаалаа.
Түүний хувьд сэтгүүлзүйн салбарын нэр хүндтэй, босго өндөрт тооцогддог Ц.Балдорж агсны нэрэмжит шагнал, “Глоб Интернэшнл” ТББ-аас олгодог “Үнэний төлөө” шагналын эзэн юм. Байгаль, орчны чиглэлээр дагнан бичээд 24 дэх жил болж байна. Тэрбээр дээрх чиглэлээр бичээд 24 жил болжээ.
Ц.Цэвээнхэрлэн 2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Байгаль бид хоёр багаасаа л ойр байсан. Аймгийн төв, хот газрын хүүхдүүд нэг тийм эрлийз байдаг шүү дээ. Азаар аав маань намайг анд явсан ч, загасчлахаар явсан ч дагуулж явдаг, хүүхэд насныхаа гэрэлт он жилүүдийг хөдөө, байгальд өнгөрүүлсэн болохоор тэр.
Тэгээд “Өнөөдөр” сонинд ороод удаагүй байхад талийгаач Болороо эрхлэгч маань надад байгаль орчны хурал сурвалжлах даалгавар өгөөд явуулж байсан. Дараагийн маань сурвалжлага бас Байгалийн түүхийн музейгээс байлаа. Бодоод байхад өөрөө сурвалжлага хийх болохоороо дандаа байгаль орчинтой холбоотой юм шүүрээд авчихдаг байж. Тэрийг Ц.Балдорж эрхлэгч анзаарч, энэ ер нь байгальд элэгтэй юм байна гэж бодож намайг чиглүүлсэн болов уу" гэж ярьж байжээ.