Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

PDAC 2024: Канад Улс Монголд техникийн туслалцаа үзүүлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 54 секунд

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том уулзалт үргэлжилж байна. 92 дахь удаагаа Канад улсын Торонто хотод буй болж буй PDAC чуулган өнөөдрөөр хаалтаа хийх юм. Энэ сарын 3-6-ны өдрийг хүртэл үргэлжилж буй “Уул уурхайн Давос” гэгддэг эл уулзалтад 400 гаруй компанийн төлөөлөл оролцож буй.

1932 оноос хойш жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй энэхүү Олон улсын эрдэс баялгийн хайгуул олборлолтын уулзалт нь эдүгээ Хөрөнгө оруулагч нарын цугларах цэг болжээ. Энэ жилийн PDAC чуулганд ногоон шилжилтийг онцолж, чухал ашигт малтмалыг тойрсон асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа.

Монгол Улсын хувьд PDAC чуулганд жил бүр идэвхтэй оролцдог. Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Засгийн газар хоорондын форум /Intergovernmental Forum/-ын захирал Грег Рэдфордтай өчигдөр /2024.03.04/ уулзжээ. Энэ үеэр Канад улс салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлд технекийн туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ. Тэр дундаа, Монгол Улс Ашигт малтмалын тухай хулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй энэ үед ЗГХФ-ын дарга Рэдфорд хууль шинэчлэх үйл явцад дэмжлэг үзүүлэхээ ийнхүү илэрхийлсэн нь нүдээ олсон шийдвэр байлаа.

“Уул уурхай, эрдэс баялаг, металл, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” болох ЗГХФ-ийн ээлжилт уулзалт энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд Швейцарийн Женев хотноо зохион байгуулагдах юм.

ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 10 хувь, тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 10 хувь, тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд