Монголын цагаар өнөөдөр 23 цагийн орчимд "Мета платформ"-ын фэйсбүүк, инстаграм, мессенжер сүлжээ нэгэн зэрэг унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Тодруулбал, сүлжээ унахаас хэдэн цагийн өмнө инстаграмын сүлжээнд доголдол гарч эхэлсэн бөгөөд нэгэн зэрэг хэрэглэгчид нь өөрийн профайл хаягтаа нэвтэрч болохгүй болжээ. Үүний араас фэйсбүүк болон мессенжер мөн адил гэнэтийн алдаа гарч, хэрэглэгчид нь өөрийн хаягтаа нэвтэрч чадахгүй болсон байна.
Одоогоор энэхүү доголдол нь ямар нэгэн халдлага, эсвэл технологийн алдаа гарсан эсэхийг шалгаж байгаа аж.