Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОЁЛЫН ЯАМ: Манайх Б.Бат-Энэрэлд СТА цол олгоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Өнгөрсөн бямба гарагт "Талархал" уран бүтээлийн тоглолтоо хийсэн дуучин Б.Бат-Энэрэлд тоглолтынх нь үеэр МУСТА цол тэмдэг олгосон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тухайлбал, Соёлын яам бага насны хүүхдэд өндөр хэмжээний шагнал олголоо хэмээн шүүмжилсэн.

Тэгвэл энэ талаар Соёлын яамнаас тодруулахад "Манай яам Б.Бат-Энэрэлд МУСТА цол олгоогүй" гэх тайлбарыг өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тоглолт зохион байгуулагчид нь СТА авах хүсэлтээ Соёлын яаманд хүргүүлжээ. Харин цол тэмдэг нь тоглолтынх нь өмнө гарч амжаагүй тул тоглолт зохион байгуулагчид нь өөрсдөдөө байсан цол, тэмдгийг олгосон байжээ.

АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ
АН-ын бүлгээс малчдын зээлийг тэглэх зэрэг арга хэмжээ авах тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ
 
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөн зургаадугаар сард нээгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.