Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: Амины орон сууцны жишиг зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болоод байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 40 секунд

Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгдсэн нь газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Өнгөрсөн 2023 онд нийслэл орчимд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт 7 удаа болжээ.

Японы “ЖАЙКА” ОУБ-аас хэрэгжүүлсэн “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2012-2013 онд хийсэн нийслэл хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр төвийн 6 дүүргийн барилгын нурах магадлал, хохирлын хэмжээг 47.8 хувь, гал түймэр, газар хөдлөлтөд гэр хорооллын хэсгийн 80% өртөх магадлалтайг тогтоосон байна.

Энэ нь гэр хороолол, зуслангийн бүсийн амины орон сууц болон байшин сууц нь норм, дүрэм, стандартын дагуу баригдаагүй холбоотой юм.

Тиймээс НЗДТГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газар хамтран амины орон сууцны жишиг зургийг өрөгт бүтээц болон төмөр бетон бүтээцтэй 40.0м2, 60.0м2, 80.0м2, 100.0м2, 120.0м2 талбайтай иж бүрэн ажлын зургийг боловсруулж, шинээр амины орон сууц барих иргэн, хуулийн этгээдэд үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн болоод байна.

Эдгээр амины сууцны зураг төсөл нь газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, норм, дүрэм, стандартын шаардлага хангасан.

Мөн газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төрөл бүрийн хөрсөнд зориулсан цутгамал төмөр бетон баганан, шугаман, хавтан гэсэн гурван төрлийн хийцлэлтэй, дэд бүтцийн хувьд төвийн болон бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн. Материалын олдоцоос хамаарч өрөгт болон цутгамал бүтээцийг сонгож ашиглах боломжтой.

Түүнчлэн арилжааны банкнаас амины ногоон орон сууцны зээл олгоход тавьдаг шаардлагад ажлын зургийг шаарддаг тул дээрх зургийг ашиглах боломжтой бөгөөд зургийг авч ашиглах болон холбоотой мэдээллийг авахыг хүсвэл нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 315355 утсаар холбогдож болно.

Автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулснаар 12,7 тэрбум төгрөгийг “Хүүхдийн төлөө санд”-д төвлөрүүлжээ
Автомашины “азын” гэх дугаарыг дуудлага худалдаанд оруулснаар 12,7 тэрбум төгрөгийг “Хүүхдийн төлөө санд”-д төвлөрүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц