Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Соёлын төв өргөөг нурааж, суурин дээр нь 50 давхар барилга барихаар болжээ" гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй. Харин СТӨ-ний барилга нь олон жилийн насжилттай учраас барилгыг хүчитгэх эсвэл нураах асуудлыг судалж, эргэн танилцуулах үүрэг өгөгдсөн. Ер нь Төрийн ордны ойролцоо буюу хотын төвд барилга барих өндрийн хязгаар гэж байдаг учраас ийм өндөр барилга баригдахгүй. 2026 оны нийслэлийн төсөвт барилга барих төсөв тусгагдаагүй" гэсэн тайлбарыг өглөө.
Дашрамд дурдахад, Соёлын төв өргөөний барилгыг анх Шинжлэх ухаан, техник, соёлын ордон нэртэйгээр Зөвлөлтийн тусламжаар барьж, 1988 оны 12-р сарын 29-нд монголчуудад бэлэглэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаас хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн аж.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!