Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Сар шинийн баяраар ирсэн зочдодоо “БЭЛЭН МӨНГӨ“-өөр бэлэг барьцгаая

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр хэдийнээ хаяанд иржээ. Нэг ёсондоо нас нэмж, ухаан тэлсний баяр мөн өвлийг өнөтэй давсны давхар баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээс гадна удаан уулзаагүй ах дүү, хамаатан садантайгаа учран золгож, гарын алгыг нь дээш харуулан бэлэг барьж, хүндэтгэл үзүүлдэг бас нэгэн өвөрмөц соёлтой.

Гэвч жил бүрийн сар шинийн баяраар Монголчууд ойролцоогоор 1,3 их наяд төгрөгийн худалдан авалт хийдэг ба үүний 1 их наяд төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний мөнгөн урсгал дотооддоо бус гаднын улс руу гардаг гэж хэлж болох юм. Бүр цаашилбал хүний гар цайлгахаар бэлдсэн хэрэгтэй, хэрэггүй хятад бараанд энэ хэмжээний мөнгө зориулагддаг гэхэд буруудахгүй.

Угтаа Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэдэг, бүтээдэг, хийдэг ард түмэн. Үндэсний гэх тодотголтой маш олон брэнд бүтээгдэхүүн шил шилээ дараалан гардаг ч тэр бүр цагаан сараар гарын бэлэг болгон барих нь бага. Учир нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэсэн ч үнэ өртөг ихтэй гэж иргэд үздэг учраас гарын бэлгэнд сонгохгүй байх бас нэгэн шалтгаан нь ч энэ байж болох. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлээ дэмжих иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаг ч энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

Түүнээс гадна бидэнд үнэтэй бэлэг сэлт худалдан авах эсхүл хэрэгтэй, хэрэггүй импортын бараа бүтээгдэхүүнд мөнгө үрэхгүй байх нэг арга бий. Тэр бол мэдээж бэлэг бэлгийн дээд "БЭЛЭН МӨНГӨ"-өө барих. Хамгийн гол нь 5, 10 гэж голохгүйгээр хүүхэд, залуус, хөгшдийнхөө гарыг цайлгаж, сар шинийн баяраа тэмдэглэх нь л чухал.

Ядаж л бэлэн мөнгөө өөрийн хэрэгцээтэй зүйлсдээ зарцуулчихна. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд хүмүүс бэлэг сэлт нэртэй хэрэгтэй, хэрэггүй зүйлс өгч байхаар бэлэн мөнгөө баръя гэдэг уриалгыг дэвшүүлж, үүнийгээ ч дагаж буй. Нэг ёсондоо бэлэн мөнгө болон үндэсний брэнд бүтээгдэхүүнийг ирсэн зочдодоо бэлэглэх нь улс орны эдийн засагт үзүүлж буй үнэтэй хувь нэмэр болохоос гадна эх оронч худалдан авалт хийх нь гадагш гарах мөнгөний урсгалын тодорхой хувийг Монголдоо үлдээх маш том боломж гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.

Улаанбаатарт -19 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -19 хэм хүйтэн байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.