Өвөрхангай аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг томиллоо. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж нь зам тээврийн осол гаргасан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч огцорсон байдаг. Тэгвэл өчигдөр аймгийн ИТХ-ын ээлжит XXIV хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүний оронд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан И.Доржсүрэнг дэмжин томилжээ. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулж, томилох эсэх шийдвэрийг гаргах юм.
И.Доржсүрэн нь:
-
Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
-
1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
-
2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
-
2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
-
2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
-
2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
-
2016 - 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн юм.