Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 30-нд Халх голын сав нутгаар, хоёрдугаар сарын 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29, 30, 31-нд тал, хээрийн нутгаар, хоёрдугаар сарын 3, 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. Хоёрдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон 19 иргэний жолоодох эрхийг 3 сараар хасжээ
Хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон 19 иргэний жолоодох эрхийг 3 сараар хасжээ
 
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна
Биржээр арилжаалагдсан 727.5 сая ам.долларын үнэ бүхий нүүрсний татан авалт хийгдээгүйгээс Ганцмод боомтын агуулахад 4.3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.