Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлт ХОЁРДУГААР сараас эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 49 секунд

Монгол Улсад 152 хувийн өмчит сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн үед эцэг, эхчүүд улсын сургууль гэхээсээ илүү хувийн сургууль сонгох нь их болсон. Гэвч эцэг, эхчүүд сонирхсон хувийн сургуулиудынхаа элсэлтийн бүртгэлийг хэзээнээс эхлэхийг төдийлөн мэдээгүйн улмаас бүртгэлээс хоцрох тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс бид 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын элсэлтийн бүртгэл хэзээнээс эхэлж байгаа талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-“ОЮУНЛАГ” сургуулийн бүртгэл ГУРАВДУГААР сард эхэлнэ-

"Оюунлаг" сургуулийн 2023-2024 оны нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл гуравдугаар сард эхлэх аж. Гуравдугаар сард цахимаар бүртгэх ба тухайн үед сургуулийн веб сайт болох пэйж хуудаст дэлгэрэнгүй мэдээлэл байршина.

Сургалтын төлбөр: 9 сая 500 мянган төгрөг.

Тус сургууль нь математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай. Сургалтдаа өөрсдийн хөгжүүлсэн "OYUNLAG 2.2" сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад дэвшил хийж чаджээ.

-"Элит" олон улсын сургууль шинэ элсэлт АВАХГҮЙ-

"Элит" ОУ-ын сургууль нь шинээр нэмэлт элсэлт авахгүй бөгөөд тухайн сургуулийн харьяат "Элит" цэцэрлэгийн суралцагч нарыг нэгдүгээр ангийн элсэлтдээ авах аж.

Сургалтын төлбөр: 15 сая төгрөг.

Онцлог, давуу тал: UEIS-д хамгийн өндөр чадавхтай болоход нь оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөр, багш, сургалтын орчин, орчныг бүрдүүлсэн. Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авдаг.

Академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна.

-"Гурван тамир" олон улсын сургуулийн элсэлтийн бүртгэл ГУРАВДУГААР сард эхэлнэ-

"Гурван тамир" сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтээ гуравдугаар сараас эхэлж авна.

"Гурван тамир" сургуулийн онцлог, давуу тал:

Сургалтаа Монгол, Англи хэл бүхий хос хэлний хөтөлбөрөөр явуулдаг. Мөн 2019-2020 оны хичээлийн жилээс Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрх авснаар үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг Кэмбрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан олгож байна.

Олон улсын хөтөлбөрийн хажуугаар хоёр дахь гадаад хэл болгон Хятад хэлийг судлах боломжтой аж.

"ГЁТЕ" дунд сургуулийн элсэлтйин бүртгэл ҮРГЭЛЖИЛЖ байна

Гёте сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн бүртгэл Хоёрдугаар сард эхэлнэ.

Сургалтын төлбөр: 6-7 сая төгрөг

Онцлог, давуу тал:

Нэгдүгээр ангиасаа герман, англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцах боломжтой. Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад зуны амралтаараа хамрагдах боломжтой. Мөн Герман хэлний АI, AII, BI төвшний шалгалт өгч, гэрчилгээ авдаг бөгөөд ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы Элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой юм

“ХОББИ" сургуулийн элсэлт ХОЁРДУГААР сард эхэлнэ

Хобби сургуулийн бэлтгэл ангийн элсэлтйин бүртгэл долоодугаар сард эхлэх бөгөөд бэлтгэл ангид хамрагдсан хүүхдүүдээ нэгдүгээр ангид элсүүлж авна.

Сургалтын төлбөр: 8 сая төгрөг

Онцлог, давуу тал:

Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ. Мөн Олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрөөр хичээллэдэг. Сургалтын эрүүл цэвэр орчинтой гэдгээрээ давуу талтай.

"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн элсэлтийн бүртгэл ГУРАВДУГААР сарын 01-нээс эхэлнэ

Шинэ Монгол Харүмафүжи сургууль 2024-2025 оны элсэлтийн бүртгэлээ гуравдугаар сарын 1-нээс эхэлж авна.

Сургалтын төлбөр: 6 сая 900 мянган төгрөг

Сургуулийн онцлог, давуу тал:

Нэг багшид оногдох хүүхдийн тоог боловсролын стандартад нийцсэнээс илүү гаргадаггүй. Япон хэв шинжийг сургалтдаа нэвтрүүлсэн, олон улсын стандарт хөтөлбөрт нийцсэн, байгаль, нийгмийн ухаанаар төрөлжсөн сургалттай.

Мөн англи хэлний "Grape seed" хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд суралцах боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

-"Сэлбэ" сургууль нэгдүгээр ангийн ЭЛСЭЛТ АВАХГҮЙ-

"Сэлбэ" сургууль 2024-2025 оны хичээлийн жилд нэмэлт элсэлт авахгүй. Учир нь Сэлбэ сургуулийн харьяат цэцэрлэгт суралцдаг хүүхдүүдээ нэгдүгээр ангийн элсэлтдээ бүртгэн авдаг аж.

"Сэлбэ" сургуулийн онцлог болон давуу тал:

Сэлбэ сургууль нь 2020 онд байгуулагдсан хос хэлний боловсрол олгох Ерөнхий боловсролын сургууль юм. Сургалтын хөтөлбөртөө Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөр, Их Британийн Кэмбрижийн олон улсын хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг. Нийт 624 хүүхдийн багтаамжтай, нэг ангид 26 хүүхэд хичээллэдэг аж.

Сургалтын төлбөр: 12 сая төгрөг.

-"Жаргалан" сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл НЭГДҮГЭЭР сарын 16-наас ХОЁРДУГААР сарын 25 хүртэл үргэлжилнэ-

"Жаргалан" сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлт буюу бэлтгэл ангийн бүртгэл нэгдүгээр сарын 16-наас хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.

"Жаргалан" сургуулийн онцлог болон давуу тал:

Англи, Австрали, Шинэ Зеланд, Швейцар, Энэтхэг, Япон, Солонгос, АНУ-д 80-100% тэтгэлэгтэйгээр сургана. Сурагч солилцоо явуулдаг. Мөн орчин үеийн стандартад нийцсэн үзүүлэлт бүхий компьютер бүхий мэдээлэл зүйн кабинеттай гэдгээрээ давуу талтай.

"Шинэ Монгол" сургуулийн бүртгэл ХОЁРДУГААР сард эхэлсэн

"Шинэ Монгол" сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл, журам хоёрдугаар сард эхлэх аж. Харин 6 болон 10 дугаар ангийн элсэлтийн журам 5 сард гарна гэдгийг сургуулийн вэб сайтад байршуулжээ.

Сургалтын төлбөр: 4,5- 5 сая төгрөг

Онцлог, давуу тал:

Сурагч бүр 2 төрлийн хичээл нэмж сонгон суралцдаг. Мөн 6 дугаар ангиасаа эхлэн япон хэл үздэг бөгөөд төгсөгчдийн 30% нь гадаадын шилдэг их, дээд сургуульд 100%-ийн тэтгэлгээр суралцдаг. Монгол ёс заншлаа суралцахаас гадна японы ёс заншил, тэдгээрийн онцлогийг сурагчдад таниулж өдөр тутамд хэвшүүлэхэд анхаардаг.

-"Монтэ Роза" сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ГУРАВДУГААР сард эхэлнэ-

"Монтэ Роза" сургууль 2024-2025 оны нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл гуравдугаар сард эхэлж 4,5 дугаар саруудад бэлтгэл ангийн хичээл эхлэх аж.

"Монтэ Роза" сургуулийн онцлог, давуу тал:

Швейцар улсын заах арга зүйгээр бэлтгэгдсэн мэргэжлийн багш, хамт олон, хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохирсон материаллаг гарын авлага бүхий сургалтын орчныг бүрдүүлсэн сургууль юм. Сурагч багачууд тав тухтай сурч боловсорч, чөлөөтэй сэтгэх боломжийг бий болгосон гэдгээрээ давуу талтай.

-Логарифм сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт ХОЁРДУГААР сард эхэлнэ-

"Логарифм" сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт хоёрдугаар сард эхэлнэ.

Сургалтын төлбөр: 8 сая төгрөг.

Онцлог болон давуу тал:

Дэлхийн 20-иод орны 400-гаруй сургуулийн дунд хэрэгждэг олон улсын Grapeseed хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн анхны сургууль юм. STEM буюу Science, Engineering, Technology, Art хичээлүүдийн нэгдсэн хөтөлбөртэй бөгөөд 4-р ангиас эхлэн инженерийн суурь хичээлүүдийг, ахлах ангиас роботикийн хичээлүүдийг судалдаг аж.

Зарим сургуулийн элсэлтийн бүртгэл зарлагдаагүй байна. Харин дээрх сургуулиудын элсэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл веб сайт болон пэйж хаяг руу нь орон авах боломжтой юм.

Сануулахад, эдгээр сургуулиуд нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалт бүртгэлийн мэдээлэл юм.

Идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг ХУД, БЗД, СХД-ийн нутаг дэвсгэрт ОРЖ ИРЖЭЭ
Идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг ХУД, БЗД, СХД-ийн нутаг дэвсгэрт ОРЖ ИРЖЭЭ
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц